Файл систем
Файл систем нь өгөгдлийг хадгалах, унших процессийг удирдах зорилгоор үйлдлийн системийн хэрэглэх програм хангамжийн цогц систем юм.
Ихэнх програмд файл нь өгөгдөл хадгалалах үндсэн элемент болдог. Файл нь програмуудаас гадна оролт гаралтанд ашиглагдана. Хэрэглэгчид файл оруулахдаа түүнийг хамгаалах, тэдний сэтгэл ханамжийг дээд түвшинд байлгахыг хүсдэг. Эдгээрийг зохицуулахын тулд бараг бүх үйлдлийн систем файл удирдах системийг агуулдаг. Ерөнхийдөө файл удирдах систем нь давуу эрхтэй програмуудаас бүрдэнэ. Файл удирдах систем нь үйлдлийн системээс онцгой эрх шаарддаг хэдий ч бүхэлдээ үйлдлийн системийн нэг хэсэгт хадгалагдана. Файл ба файлийн систем Үйлдлийн системд хамгийн чухал хэсгүүдийн нэг бол файлийн систем. Файлийн систем нь дискд байрлах нөөцийн хийсвэр ойлголтыг агуулдаг. Файлийн системд гол байр суурь эзлэх ойлголт нь файл юм. Энэ нь хоорондоо ямар нэг холбоо хамааралтай нэрлэсэн өгөгдөл юм. Файлын систем нь дараах шинж чанартай файлуудыг дуудаж өгөгдөл үүсгэх боломжтой. Үүнд:
- Удаан хугацааны – хэрэглэгч салгасан үед диск болон бусад санах ой дахь устахгүй байгаа файлууд
- Процесс хоорондын – хандалтын эрх бүхий хэрэглэгчид хандаж болох файлууд
- Бүтэцлэгдсэн – тусгай хэрэглэгчийн програмд зориулагдсан файлууд
Файлын бүтэц
[засварлах | кодоор засварлах]Файлтай холбоотой нэр томъёонууд
- Талбар - Өгөгдлийн үндсэн элементийн нэг нь талбар юм. Талбар нь нэг л утга илэрхийлнэ. Урт ба агуулж буй өгөгдлийн төрлөөр нь тодорхойлно
- Бичлэг - Холбоо хамаарал бүхий талбаруудын цуглуулгыг хэлнэ. Нэгдмэл, нэг цул гэж авч үзнэ. Жишээ нь: ажилчины тухай бичлэг
- Файл - Бичлэгүүдийн цуглуулгыг файл гэнэ. Файл нь н эг бүхэл обьект бөгөөд нэгэн утгатайгаар нэрлэдэг. Файлын хандалтыг хорьж болдог.
- Өгөгдлийн сан - Хоорондоо холбоотой өгөгдлийн цуглуулгыг өгөгдлийн сан гэх ба элементүүд нь хоорондоо харилцан хамааралтай
Файл дээр хийх үйлдлүүд: Файл үүсгэх, Файл нээх, Файлд бичих, Файлаас унших, Файл устгах, Файл тасдах.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]http://www.amazon.com/Operating-System-Concepts-Abraham-Silberschatz/dp/1118063333, http://uchral-emmt.blogspot.com/2011/05/blog-post_10.html