Фарид Закариа
Фарид Рафик Закария (англи. Fareed Rafiq Zakaria; 1964 оны 1-р сарын 20-нд Мумбаи хотод төрсөн) —энэтхэг гаралтай америкийн алдартай сэтгүүлч бөгөөд нөлөө бүхий улс төр судлаач. Олон улсын харилцааны шинжээч, "Newsweek International" долоо хонгийн сэтгүүлийн редактор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Закариа Энэтхэгийн Мумбай хотод лалын шашинтай гэр бүлд төржээ. Түүний эцэг Рафик Закария (1920–2005) улс төрд оролцож, Энэтхэгийн үндэсний Конгрессын гишүүн, Исламын шашин судлаач эрдэмтэн байжээ. Фаридын эх Фатима Закариа (1936–2021) хэсэг хугацаанд "The Times of India" сонины редактороор ажиллаж байжээ. Закариа Мумбай дахь Жон Коннон сүмийн сургуульд сурч байсан. Тэрээр Йелийн улс төрийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Йелийн их сургуульд 1986 онд бакалаврын зэрэг хамгаалж, дараа нь 1993 онд Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалж, Сэмуэл Хантингтон, Стэнли Хоффман нарын удирдлага дор улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байжээ.
Ажил
[засварлах | кодоор засварлах]Харвардад америкийн гадаад бодлогын судалгааны төслийг удирдсаны дараа тэрээр «Foreign Affairs» сэтгүүлийн ерөнхий редактор болсон. 2000 оны 10-р сард түүнийг "Newsweek International" -ын редактороор томилсон цагаас олон улсын харилцааны асуудлаар өөрийн булан хөтөлөж байгаа юм. Мөн Ф.Закария "New York Times", "The Wall Street Journal", "The New Yorker и Slate" зэрэг хэвлэлд төрөл бүрийн сэдвээр нийтлэл бичдэг байна.
2009 оны 1-р сард "Forbes" сэтгүүл Закарияг Америкийн хэвлэл мэдээллийн хамгийн нөлөө бүхий 25 либералуудын нэгээр нэрлэсэн.
2008 онд тэрээр Оросыг “Их найм”-аас гаргахыг дэмжсэн Жон Маккейнийг шүүмжилсэн.
Фарид Закария:-"Төрийн байгууллагыг сонгох зарчимд суурилдаг, хөгжиж буй олон орны хувьд либерал бус ардчилалын дэглэм бий болоход хүргэдэг, энэ нь либерал ардчиллаас маш их ялгаатай. Барууны нийгмийн үндэс суурь болсон үндсэн хуулийн либерализм нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг эрх баригчдын халдлагаас хамгаалах зэрэг зарчимд суурилдаг юм".
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Фарид Закариа бол АНУ-ын иргэн болсон. Одоогоор тэрээр эхнэр Паула Закариа, хүү Омар, Лила, София гэсэн хоёр охинтойгоо Нью Йорк хотод амьдардаг байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- «From Wealth to Power: The Unusual Origins of America’s World Role» (Принстон, 1998),
- «The Future of Freedom» (Нортон, 2003)
- «The Post-American World[en]» (2008),
- «The American Encounter: The United States and the Making of the Modern World» (Basic Books)- редактор.