Jump to content

Фибоначчи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фибоначчи

Фибоначчи хочтой Пизаний Леонардо (латин. Leonardus Pisanus, итали. Leonardo Pisano, 1170 оны орчимд Италийн Пиза хотод төрж, 1250 оны орчимд мөн хотод нас барсан) Фибоначчи хэмээх нэрээр алдаршсан түүнийг Леонардо Боначчи, Леонардо Фибоначчи гэх мэтээр өөрөөр дуудах тохиолдол олон байдаг. Тэрээр Италийн эрдэмтэн бөгөөд түүнийг дундад зууны үеийн хамгийн авъяаслаг математикч эрдэмтэн гэж үздэг.

Фибоначчиг өнөөгийн дэлхий ертөнц 2 зүйлээр нь мэддэг:

  1. Түүний бичсэн Тооцооллын Ном (the Book of Calculation) болон Liber Abaci ном нь Араб цифрыг Европт нэвтрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн.
  2. Тэрээр нээгээгүй боловч Liber Aabaci номондоо жишээ болгон бичсэн байсан тооны дарааллыг өнөөдөр дэлхий дахинд Фибоначчийн дараалал гэж нэрлэдэг.

Фибоначчийн тоон дараалал гэдэг нь тоо болгон нь өмнөх хоёр тооныхоо нийлбэр байдаг тоон цуврал байдаг. Тиймээс энэ цуврал нь:0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987 гэсэн тоонуудаар эхэлдэг.

Цувралын тоо нь өгсөх тусам дараалсан хоёр тоог хооронд нь харьцуулан хуваахад гарах харьцаа нь алтан харьцаанд дөхдөг. (ойролцоогоор 1 : 1.618 буюу 0.618 : 1).

Энэхүү алтан харьцааг Сэргэн мандлын үед уран зурагт өргөн ашигладаг байжээ.

  • Goetzmann, William N. and Rouwenhorst, K.Geert, The Origins of Value: The Financial Innovations That Created Modern Capital Markets (2005, Oxford University Press Inc, USA), ISBN 0-19-517571-9.
  • Grimm, R. E., "The Autobiography of Leonardo Pisano", Fibonacci Quarterly, Vol. 11, No. 1, February 1973, pp. 99-104.
  • A. F. Horadam, "Eight hundred years young," The Australian Mathematics Teacher 31 (1975) 123-134.