Jump to content

Фолксваген Т1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фолксваген
Фолксваген Тип 2 T1
Фолксваген Тип 2 T1

Фолксваген Тип 2 T1

Тип 2 T1
Үйлдвэрлэгч: Фолксваген
Худалдааны нэршил: Микро автобус, транспортер
Үйлдвэрлэсэн хугацаа: 1950–1967
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: Фолксваген T2
Техникийн үзүүлэлт
Угсралтын хэлбэр: Хайрцган тэрэг, тэвштэй ачааны тэрэг, микро автобус
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
1,1–1,5 литр
(18–32 кВт)
Урт: 4280–4290 мм
Өргөн: 1750–1800 мм
Өндөр: 1920–1940 мм
Тэнхлэг хоорондын зай: 2400 мм
Ашиглах даац: 0,86–0,93 т
Зөвш. нийт жин: 1,75–2,07 т

Фолксваген Тип 2 Т1 (товчоор Фолксваген Т1 буюу VW Т1, мөн Булли) Фолксваген ХXК-ийн (1960 оноос эхлэн хувьцаат компани болсон) үйлдвэрлэсэн жижиг транспортер юм. Т1 нь Фолксваген компанийн албан ёсоор VW Транспортер (компанийн дотоод нэршил Тип 2) гэж нэрлэгдэх Фолксваген микробус-цувралын хамгийн эхний моделл юм. Фолксваген Кэферийн (дотоод нэршил Тип 1) дараа иргэний зориулалтаар үйлдвэрлэсэн Т1 нь өнөөдөр Фолксваген Т5/T6 цуврал нь үйлдвэрлэгдэж байна. Энэхүү транспортер нь 1949 онд хөгжүүлэлт хийгдэн, 1950 оноос худалдаанд гарчээ. Худалдаанд гарангуутаа зах зээлд тэргүүлж эхэлсэн тус тэрэг нь германы эдийн засгийн гайхамшигийн бэлгэдэл болсон. Мөн Т1-н суурин дээр анхны аяллын зориулалттай тэрэг бий болсон байна.

Вольфсбург болон Ханноверийн VW-үйлдвэрүүдэд (1956 оноос эхлэн) Т1 нь төрөл бүрийн хувилбараар нийт 1,8 сая ширхэг үйлдвэрлэгдэн гарчээ. 1967 онд Ханноверийн үйлдвэрт түүний халаа болсон Т2-г үйлдвэрлэж эхэлснээр Т1-н үйлдвэрлэл дуусгавар болсон аж.

Үйлдвэр дотор ашиглаж байсан урдаа тэвштэй тэрэг

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Вольфсбург дахь Фолксваген үйлдвэр нь Их Британийн эзэмшилд очжээ. Их Британийн хошууч Иван Хирст тус үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцаж байв. Тэрбээр үйлдвэрлэлтийг ямар нэг байдлаар урагш явуулахын тулд британийн зэвсэгт хүчнээс транспортер болон сэрээт өргөх машиныг зээлээр авч хэрэглэж байв. Хэрвээ армид энэ машинаа өөр газар хэрэглэх болвол үйлдвэрт хүлээхээс өөр арга байхгүй байлаа. Ингээд энэ тээвэрлэлтийн асуудлыг шийдэн урдаа тэвштэй, ардаа хөдөлгүүртэй, хөдөлгүүр дээрээ жолоодлого нь байрласан тэрэг зохион бүтээжээ.[1]

1947 оны эхээр Нидерландын ерөнхий импортлогч Бен Пон Вольфсбург зочлох үеэрээ тус тэвштэй тэргийг харан, Нидерландын худалдааны төвд үүнтэй адил тэргийг Фолксваген Каеферийн шасси дээр нийлүүлээч гэсэн санал тавьсан байна. Гэвч энэ нь төлөвлөгөөг нидерландын албадаас ачааныхаа ардаа жолооч нь суудаг тээврийн хэрэгсэл байж болохгүй хэмээн зөвшөөрөл олгоогүй байна.[2]

Их биеийн хувилбар

[засварлах | кодоор засварлах]

Техникийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
1100 (1950–54) 1200 (1954–60) 1200 (1960–64) 1500 (1963–65) 1500 (1965–67)
Хөдөлгүүр:  Дөрвөн цилиндр-Боксер хөдөлгүүр (Дөрвөн такт)
Эзэлхүүн:  1131 см³ 1192 см³ 1493 см³
Нүх × Явалт: 75 × 64 мм 77 × 64 мм 83 × 69 мм
дээд чадал
(м.x.)
1/мин-д
18,4 кВт
(25 м.x.)
3300
22 кВт
(30 м.x.)
3400
25 кВт
(34 м.x.)
3600
30,9 кВт
(42 м.x.)
3800
32,3 кВт
(44 м.x.)
4000
дээд эргэлтийн момент
Нм
1/мин-д
67 Нм
2000
75,5 Нм
2000
82,4 Нм
2000
95,1 Нм
2200
102 Нм
2000
Хурдны хайрцаг:  4--Араат-Механик
Их бие:  өөрийгөө тээх бүтэн ган их бие
түлшний савны хэмжээ:  40 литр
Мөрийн өргөн урд/хойно:  1370 (1375)/1360 мм
Эргэх тойрог:  12 м
Тэнхлэг хоорондын зай 2400 мм
Гаднах хэмжээс (1961):  Урт: 4280/4290 мм, Өргөн: 1750/1800 мм (тусгай загвар),
Өндөр: 1920 мм (тэвштэй тэрэг)/1940 мм (хайрцган тэрэг)
Хоосон жин:  890 кг 1140 кг
Зөвш. ачаа:  860 кг 930 кг
Дээд хурд:  85 км/ц 90 км/ц 95 км/ц 105 км/ц 110 км/ц
Түлшний хэрэглээ
л/100 км: 
9,0 л 9,5 л 9,5 л 9,2 л 9,7 л
 Commons: Фолксваген Т1 – Викимедиа дуу дүрсний сан
  1. Bobbitt 2007, S. 23 ff.
  2. Steiger, Wirth, Weinen: Transporter der Wirtschaftswunderzeit. Heel Verlag, Königswinter 1996, ISBN 3-89365-464-X.


Oн тооллын дараалал Фолксваген-загвар 1945-оноос өнөөг хүртэл
Төрөл 1940 1950 1960 1970 1980 1990 2000 2010
5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5
Хамгийн жижиг тэрэг Лупо Фокс aп!
Жижиг ангиллын тэрэг Поло I Поло II Поло III Поло IV Поло V
Дэрби I Дэрби II
Жижиг дунд ангилал Тип 1 Тип 1 Тип 1 1200/1300/1500 1302 1303 1200 Нью Беетле Беетле
Компакт дунд ангилал Гольф I Гольф II Гольф III Гольф IV Гольф V Гольф VI Гольф VII
Гольф Вариант III Гольф/Бора Вариант IV Гольф Вариант V/VI Гольф Вариант VII
Жетта I Жетта II Вентo Бора ЖеттаV Жетта VI
Дунд ангилал 1500/1600 (Тип 3) Passat B1 Пассат B2 Пассат B3 Пассат B4 Пассат B5 Пассат B6 Пассат B7 Пассат B8
411/412 (Тип 4) Сантана
К 70 Пассат CC / CC
Дундаас дээд ангилал Пэтон
Купье / Кабрио Карманн-Гиа Тип 14 Сирокко I Сирокко II Сирокко III
Карманн-Гиа Тип  34 VW Порше (914/4) Коррадо Еос
Компактван Гольф Плус Гольф Спортсван
Туран
Ван (урт) Шаран I Шаран II
Тип 2 „Булли“
(T1)
Бус/Транспортер
(T2)
Бус/Транспортер
(T3)
Каравелле/Мультиван
(T4)
Каравелле/Мультиван
(T5)
Бүхээгтэй загварууд Тип 147 „Фридолин“ Кэдди I Кэдди II (9KV) Кэдди III
Пик-Ап Кэдди II (9U)
Таро Амарок
Бартаат замын тэрэг / SUV Тип 181
„Курийрваген“
Тип 183
„Илтис“
Гольф Кантри Тигуан
Туарег I Туарег II