Франклин Пирс
Франклин Пирс | |
|---|---|
| Franklin Pierce | |
Албан ёсны хөрөг ойр. 1855–65 | |
| 14 дэх Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1853 оны 3 сарын 4 – 1857 оны 3 сарын 4 | |
| Дэд ерөнхийлөгч |
|
| Өмнөх | Миллард Филмор |
| Дараах | Жеймс Бьюкенен |
| Нью-Хэмпшир мужаас сонгогдсон АНУ-ын сенатч | |
| Албан тушаал хашсан 1837 оны 3 сарын 4 – 1842 оны 2 сарын 28 | |
| Өмнөх | Жон Пейж |
| Дараах | Леонард Вилкокс |
| том тойргоос АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн | |
| Албан тушаал хашсан 1833 оны 3 сарын 4 – 1837 оны 3 сарын 3 | |
| Өмнөх | Жозеф Хаммонс |
| Дараах | Жаред Уильямс |
| Нью-Хэмпширийн Төлөөлөгчдийн Танхимын дарга | |
| Албан тушаал хашсан 1831 оны 1 сарын 5 – 1833 оны 1 сарын 2 | |
| Өмнөх | Самуэл Вебстер |
| Дараах | Чарльз Атертон |
| Хиллсбороу тойргоос мужаас Нью-Хэмпшир Төлөөлөгчдийн Танхимын гишүүн | |
| Албан тушаал хашсан 1829 оны 1 сарын 7 – 1833 оны 1 сарын 2 | |
| Өмнөх | Томас Вильсон |
| Дараах | Хирам Монро |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 11 сарын 23, 1804 |
| Нас барсан | 10 сарын 8, 1869 (64 насалсан) Конкорд, Нью-Хэмпшир, АНУ |
| Оршуулсан газар | Хуучин Хойд оршуулгын газар, Конкорд |
| Улс төрийн нам | Ардчилсан |
| Эхнэр, Нөхөр | Жэйн Эпплтон (г. 1834; н. 1863) |
| Хүүхэд | 3 |
| Эцэг, эх |
|
| Хамаатан | Бенжамин Кендрик Пирс (ах) |
| Боловсрол | |
| Мэргэжил |
|
| Гарын үсэг | |
| Цэргийн алба | |
| Салбар | |
| Цол |
|
| Тулаан/дайн | |
Франклин Пирс (англи. Franklin Pierce, 1804 оны 11-р сарын 23-нд төрсөн – 1869 оны 10-р сарын 8-нд нас барсан) АНУ-ын улс төрийн болон цэргийн зүтгэлтэн, 1853-1857 онд АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч байсан хүн. Тэрээр АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн эхийн талын холын хамаатан байсан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Франклин Пирс 1804 оны 11-р сарын 23-нд АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Хилсборо хотод амбан захирагч, хувьсгалч генерал Бенжамин Пирсийн хүү болон мэндэлжээ. Франклин Боудойн коллежид суралцаж, хуулийн чиглэлээр суралцаж төгссөнийхөө дараа шууд улс төрд оржээ. Тэрээр 25 настайдаа Нью Хэмпширийн парламентын гишүүн байсан бол дөрвөн жилийн дараа Төлөөлөгчдийн танхимд мужаа төлөөлөн, дөрвөн жилийн дараа сенатор болсон. 1846 онд Мексикийн эсрэг дайн эхлэхэд Пирс сайн дураараа армид элсэж, богино хугацаанд корпусын генералаас бригадын генерал болтлоо өссөн байна. Веракрузаас Мехико хот руу давшихдаа тэрээр олон удаа эр зоригтой тулалдсан байна. Мориноосоо унасан нь түүнийг цэргийн карьер дууссан байна. 1850 онд тэрээр Нью-Хэмпширийн Үндсэн хуулийг шинэчлэхийг уриалсан конвенцийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
1852 оны ерөнхийлөгчийн сонгуульд Франклин Пирс дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулав: сонгуулийн коллегийн 254 гишүүн түүний төлөө саналаа өгч, Виг намын сөрөг хүчний нэр дэвшигч Уинфилд Скотт ердөө 42 нь саналаа өгсөн юм.
Пирсийн ерөнхийлөгчийн албан тушаал нь Цагаан ордны удирдлагад өндөр шаардлага тавьж байсан цаг үед таарсан юм. Боолчлолын асуудал, Нью-Мексико, Калифорнийн суурьшлын асуудал, индианчуудын талаарх бодлого, төмөр зам барих зэрэг асуудлаар өмнөд болон хойд хоёрын хоорондох санал зөрөлдөөн - энэ бүх асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай байв.
- ↑ Дэд Ерөнхийлөгч Кинг албан тушаалдаа нас барсан. 1967 оны Хорин тавдугаар нэмэлт өөрчлөлтийн өмнө байсан тул дараагийн сонгууль хүртэл уг сул орон тоог нөхөөгүй.
<ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found.