АНУ-ын Ерөнхийлөгч

Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч
Тамга
Тамга
Сүлд туг
Сүлд туг
Одооны ерөнхийлөгч
Жо Байден
2021 оны 1 сарын 20-оос хойш
Ерөнхийлөгчийн ордон Цагаан ордон
Ерөнхийлөгчийн хугацаа дөрвөн жил
(үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй)
Алба бий болсон 1789 оны 3 сарын 4
Сүүлийн сонгууль 2020 оны 11 сарын 3
Дараагийн сонгууль 2024 оны 11 сарын 5
Хүндлэн дуудалт The Honorable (албан ёсоор)
Mr. President (албан бус)
His Excellency (дипломат бичиг баримтанд)
Орлогч АНУ-ын дэд ерөнхийлөгч
Ерөнхийлөгчид АНУ-ын ерөнхийлөгчийн жагсаалт
Цахим хуудас whitehouse.gov

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч (англ. албан ёсоор President of the United States of America, POTUS) нь Нэгдсэн Улсын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Энэ албан тушаалыг 1787 онд Үндсэн хуулийн конвенци (ассамблей) баталсан АНУ-ын Үндсэн хуулиар нэвтрүүлсэн байна. Жорж Вашингтон 1789 онд АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон түүхтэй.

2017 оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн 45 дахь ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшин гарсан Доналд Трамп сонгогдон ажилласан бол 2021 оны сонгуулиар Ардчилсан Намын Жо Байден 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон 1-р сарын 20-нд албан ёсоор үүрэгт ажилаа орсон байна.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага[засварлах | кодоор засварлах]

Сонгогдсон ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай үүрэгт ажлаа гүйцэтгэх ба 1951 онд Үндсэн хуулийн 22 дахь удаагийн оруулсан засвараар улиран буюу хэсэг хугацааны дараа дахин нэг л удаа сонгогдохыг зөвшөөрдөг болжээ.

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу 35-аас дээш настай, 14-өөс доошгүй жил АНУ-д оршин суусан, АНУ-д төрсөн америкийн иргэн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж болдог. Сонгогдох үед хамгийн өндөр настай ерөнхийлөгч нь тухайн үед 77 нас хүрсэн ерөнхийлөгч Жо Байден. Сонгогдсон хамгийн залуу ерөнхийлөгч нь 43 настайдаа албан тушаалдаа орсон Жон Кеннеди байсан. Үнэн хэрэгтээ хамгийн залуу ерөнхийлөгч нь Теодор Рузвельт байсан бөгөөд тэрээр 42 нас 10 сартайдаа албан тушаалд очсон ч сонгогдоогүй байгаад 1901 онд Уильям Мак Кинли-г алагдсаны дараа ерөнхийлөгч болсон түүхтэй.

АНУ-ын түүхэнд зөвхөн Гровер Кливленд 1885-1889 онд 22 дахь болон 1893-1897 онд 24 дахь гэж хоёр удаа дундаа зайтай Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Үндсэн хуулин дахь байр суурь[засварлах | кодоор засварлах]

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг АНУ-ын үндсэн хуулиар тодорхойлж өгсөн байдаг. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, ерөнхий командлагчийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Тиймээс ерөнхийлөгч нь холбооны түвшний гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх хүчин юм. Мөн ерөнхийлөгч нь конгресс (хууль тогтоох байгууллага буюу парламент) ба холбооны шүүхийг (шүүх засаглал) хянана.

Үүрэгт ажлаа орхих тохиолдлууд[засварлах | кодоор засварлах]

Дараах тохиолдлуудыг ялгаж үздэг.

  • Бүрэн эрхийн хугацаа дуусах (хамгийн түгээмэл тохиолдол).
  • Нас барах; Уильям Харрисон, Захари Тейлор, Уоррен Хардинг, Франклин Рузвельт гэсэн дөрвөн ерөнхийлөгч албан тушаал хашиж байхдаа нас барсан бол Абрахам Линкольн, Жеймс Гарфилд, Уильям Мак Кинли, Жон Ф.Кеннеди нарын дөрөв нь алагдаж нас барсан.
  • Сайн дураараа огцрох нь одоогоор зөвхөн Ричард Никсон (Уотергейтийн хэргээс болж огцорсон).
  • Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан, хээл хахууль авсан болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял сонссоны дараа албан тушаалаас нь огцруулж /импичмент/ болно. ( Өнөөгийн байдлаар нэг ч ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулаагүй боловч 1868 онд Эндрю Жонсонд, 1974 онд Ричард Никсонд, 1998 онд Билл Клинтонд, 2020, 2021 онд Дональд Трампад хоёр удаа импичмент зарлах оролдлого 5 удаа гарч байсан).

Жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Presidential Studies Quarterly. 1977 оноос хойш (улирал тутам хэвлэгддэг сэтгүүл)
  • Leonard W. Lewy, Louis Fischer (Hrsg.): Encyclopedia of the American Presidency. 4 боть. Нью-Йорк 1994.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч – Викимедиа дуу дүрсний сан