Фүс

Фүс (англи: mandarin square; хятад: 补子, пиньинь: Bǔ zǐ; заримдаа монгол номд "пүүз" гэнэ) нь Юань, Мин, Манж Чин гүрний үеийн хаад ноёдын зэрэг зиндааг ялган илэрхийлж байсан ёслолын дээл, хүрмийн урд, хойно хаддаг байсан элдэв зүйлийн амьтны дүрсийг оёж хатгасан дугариг ба дөрвөлжин дүрстэй торгон тэмдэг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эртний Хятадын түүхэд сайд түшмэдийн албаны хувцсыг зөвхөн өнгөөр ялгаж байсан бөгөөд 14-р зуунаас эхлэн Монголын эзэнт гүрний үеийн язгууртнуудын дээлд гоёлын хээ угалз байдлаар хэрэглэж байснаас үүдэн фүс гэх зүйлийг мөн хэрэглэх болов.[1] 1391 онд Мин улсын хувцасны хууль батлагдахад сайд түшмэдийг зэрэглэлээр нь ялгахдаа хувцасны өнгөөр нь ялгахаас гадна амьтдыг дүрсэлсэн фүс хэмээх зүйлийг нэмж өгсөн нь Мин улсын вассаль улс Чосонь, Вьетнам улс, хожим нь Чин гүрэн, Богд хаант Монгол Улсад өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байсан.
Фүсийг хэрэглэхдээ бичгийн түшмэд шувуун дүрстэй, цэргийн түшмэд араатан амьтны дүрстэй дөрвөлжин хэлбэртэйг албаны хувцасны хэвлийн хэсэг болон ар нуруунд тус бүр нэгийг хаддаг байсан. Харин хааны удмын язгууртнууд луун хээтэй дугариг фүсийг хоёр мөрөнд тус бүр 1, ар өвөр талд тус бүр нэгийг зэрэг зиндаанаас хамаарч адил бусын дүрслэл хэмжээтэйг хаддаг байсан.
Хятад
[засварлах | кодоор засварлах]| Зэрэг дэс | Бичгийн түшмэд | Цэргийн түшмэд | ||
|---|---|---|---|---|
| Мин (1391–1526) | Мин (1527–1662) | Мин (1391–1526) | Мин (1527–1662) | |
| 1 | Тогоруу эсвэл алтан гургуул | Тогоруу | Арслан | Арслан |
| 2 | Алтан гургуул | |||
| 3 | Тогос эсвэл зэрлэг галуу | Тогос | Бар | Бар |
| 4 | Зэрлэг галуу | Цоохор Ирвэс | ||
| 5 | Мөнгөн гургуул | Мөнгөн гургуул | Баавгай | Баавгай |
| 6 | Цагаан дэглий эсвэл хятад нугас | Цагаан дэглий | Ирвэс | Ирвэс |
| 7 | Хятад нугас | Ирвэс | ||
| 8 | Гургалдай эсвэл бөднө | Гургалдай | Хирс | Хирс |
| 9 | Бөднө | Далайн морь | ||
Чин гүрэн
[засварлах | кодоор засварлах]Чин ван хүн 2 эсрэг харсан, 2 зөрүү харсан нийт 4 луут фүс хаддаг байсан бол жүн ван хүн 4 зөрүү харсан луут фүстэй байдаг байжээ. Бэйл хүн 2 эсрэг харсан луу, Бэйс хүн хоёр зөрүү харсан лууг хаддаг байсан байна.
| Зэрэг дэс | Чин (1662–1911) | Зураг |
|---|---|---|
| 1 | Цилинь (1662 оноос хойш) | |
| 2 | Арслан | |
| 3 | Цоохор ирвэс | |
| 4 | Бар | |
| 5 | Баавгай | |
| 6 | Ирвэс | |
| 7 | Хирс (1759 оноо хойш) | |
| 8 | Хирс | |
| 9 | Далайн морь |
| Зэрэг дэс | Чин (1662–1911) | Зураг |
|---|---|---|
| 1 | Тогоруу | |
| 2 | Алтан гургуул | |
| 3 | Тогос | |
| 4 | Зэрлэг галуу | |
| 5 | Мөнгөн гургуул | |
| 6 | Цагаан дэглий | |
| 7 | Хятад нугас | |
| 8 | Гургалдай | |
| 9 | Бөднө |
Монгол
[засварлах | кодоор засварлах]1911 онд Олноо Өргөгдсөн Монгол Улс байгуулагдсаны дараа Манжийн үед хэрэглэж байсан фүсийг хориглож, шашны бэлгэдлийг шингээсэн өөрийн гэсэн фүс хэрэглэж эхэлсэн.
| Зэрэг дэв | Дүрс | Хэлбэр | Зураг |
|---|---|---|---|
| Хан | Соёмбо Э-бам алтан үсэг | Дугариг | |
| Чин ван | |||
| Жүн ван | Соёмбо эвам алтан үсэг, хоёр мөрөнд алтан нар сар | ||
| Бэйл | Соёмбо эвам алтан үсэг | ||
| Бэйс | |||
| Улсын түшээ гүн | Соёмбо эвам алтан үсэг | Дөрвөлжин | |
| Улсад туслагч гүн | |||
| Засаг тэргүүн зэргийн тайж | Соёмбын алтан наран саран |
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Ил хаант улсын үеийн түшмэдийг шийтгэж байгааг дүрсэлсэн зураг
-
Судрын чуулган номд дүрсэлсэн зураг
-
Мин улсын түшмэл Лю Дашя
-
Чин гүрний түшмэл Вэн Пү
-
Вьетнамын 6-р дэсийн түшмэлийн хувцас
-
Жүн вангийн фүстэй Манлайбаатар Дамдинсүрэн
-
14-р зууны үеийн монголчууд
-
Мин улсын үеийн чин вангийн 4 хумст луун фүс
-
19-р зууны үеийн Солонгосын бичгийн түшмэлийн фүс
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Museum Bulletin | I. Chinese Mandarin Squares". Museum Bulletin (Англи хэлээр). Татаж авсан: 2026-03-21.
- ↑ Д, Цогзолсүрэн (2023). Монгол Улсын ноёдын цол, хэргэм, зэрэг (1911-1923). Улаанбаатар: Бит пресс ххк. х. 115–118. ISBN 9919-0-0413-8.










