Jump to content

Хааны бичсэн Манж-Монгол-Хятад үгийн 3 зүйлийн аялгуу нийлсэн толь бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хааны бичсэн манж монгол хятад үсгийн 3 зүйлийн аялгуу нийлсэн толь бичиг[1][2] (хятадаар:御制满洲蒙古汉字三合切音清文鉴; пиньинь галиг:Yù zhì mǎnzhōu ménggǔ hànzì sān héqiè yīn qīngwén jiàn) нь Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны 45-р он буюу 1780 онд бичигдэж дууссан толь бичиг юм. Үүнээс өмнө Манжийн засгийн газраас Манж-Хятад хэлний толь бичиг зохиоход түлхүү анхаарч байсан бол дараа нь нэмж Манж-Монгол-Хятад хэлний толь бичиг зохиосон нь энэ юм. Тус тольд эзэн хаан өөрийн биеэр оршил бичиж өгсөн байдаг.[1]

Тус толь бичиг нь нийт 31 дэвтэрд, 36 зүйл, 289 анги нийт 13835 үгийг багтаасан бүтээл юм.[2] Гучин нэгэн боть бүрд дараах сэдэв багтжээ.

  • 1-р дэвтэр оршил
  • 2-р дэвтэр тэнгэрийн зүйл, 7 анги
  • 3-р дэвтэр цаг улиралын зүйл, 9 анги
  • 4-р дэвтэр газрын зүйл, 14 анги
  • 5-р дэвтэр мөчих сонгох зүйл, засгийн хураангуй 13 анги
  • 6-р дэвтэр ёслолын хураангуй 8 зүйл 9 анги
  • 7-р дэвтэр зовлон бэлэвсрэл, өсөх шүүрдэх
  • 8-р дэвтэр цэргийн гүнгийн хураангуй тэргүүн хэсэг
  • 9-р дэвтэр цэргийн гүнгийн хураангуй дэд хэсэг
  • 10-р дэвтэр хүний хураангуй тэргүүн хэсэг
  • 11-р дэвтэр хүний хураангуй дэд хэсэг
  • 12-р дэвтэр хүний хураангуй гутгаар хэсэг
  • 13-р дэвтэр хүний хураангуй дөтгөөр хэсэг
  • 14-р дэвтэр хүний хураангуй тавдугаар хэсэг
  • 15-р дэвтэр хүний хураангуй зургаадугаар хэсэг
  • 16-р дэвтэр хүний хураангуй долоодугаар хэсэг
  • 17-р дэвтэр хүний хураангуй наймдугаар хэсэг
  • 18-р дэвтэр хүний хураангуй есдүгээр хэсэг
  • 19-р дэвтэр хуушаан бумба, гайхамшиг жигтэй эмч, бөө, уран чадал, суух оршихуй
  • 20-р дэвтэр өрх хөрөнгө тэргүүн хэсэг
  • 21-р дэвтэр өрх хөрөнгө дэд хэсэг
  • 22-р дэвтэр гал утаа, торго бөс
  • 23-р дэвтэр хувцас чимэг
  • 24-р дэвтэр сав юмс
  • 25-р дэвтэр үйлдэх хийх, онгоц тэргэ сүйх
  • 26-р дэвтэр идэх юмс тэргүүн хэсэг
  • 27-р дэвтэр идэх юмс дэд хэсэг
  • 28-р дэвтэр өвс мод цэцэгс
  • 29-р дэвтэр шувуу бялзуухай
  • 30-р дэвтэр гөрөөс, мал тэжээвэр, тэнгэр хайрст, хавтаст хорхой
  • 31-р дэвтэр мал тэжээвэр дэд хэсэг

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.0 1.1 Hitoshi, Kuribayashi (2015). Materials for Traditional Mongolian Dictionaries of the Ching Dynasty in the 18th Century. Sendai: Center for Northeast Asian Studies Tohoku University. х. 115–154.
  2. 2.0 2.1 Hitoshi, Kuribayashi; ., Hurelbator (2006). Manchu-Mongolian-Chinese Triglot Dictionary of 1780 Arrenged by Mongolian words. Sendai: Center of Northeast Asian Studies of Tohoku University. х. iii. {{cite book}}: |last2= has numeric name (help)