Jump to content

Халтарын Болор-Эрдэнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Халтарын Болор-Эрдэнэ

Төрсөн: (1975-08-15)15 8 сарын 1975
Улаанбаатар
Ажил үйл Зохиолч, сэтгүүлч
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Үргэлжилсэн үг, тууж, өгүүлэг, кино зохиол, шүлэг
Вэбсайт

Халтарын Болор-Эрдэнэ (1975 оны онд Улаанбаатар хотод төрсөн) -Монголын зохиолч, сэтгүүлч. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. "Ардын эрх", "Өнөөдөр", "Үг", "Зууны мэдээ" сонинуудад мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч. Түүний бичсэн олон дуу, туужууд, кино, роман бүтээлүүд нь уншигчидад хэдийнээ танил болж нийтэд тархжээ. Х.Болор-Эрдэнийн өгүүллэгийн түүвэр “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналыг хүртжээ. 2019 онд Х.Болор-Эрдэнийн туужийн ном "Хишигт" нь "Khishigt Mongol" нэртэйгээр мөн "Гүйж яваа эмэгтэй" роман нь "La môme qui court" нэрээр франц хэлнээ орчуулагдан европын болон дэлхийн франц хэлтэн уншигчдад түгээгдсэн байна. [1] [2] [3] [4]

Уран бүтээлийн ярилцлага

[засварлах | кодоор засварлах]
  • Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн нөхөр зохиолч Б.Эрдэнэсолонгын хамтаар Германы Штутгарт хотод уншигчидтайгаа хийсэн уулзалт 2016 онд. үзэх

Хэвлүүлсэн ном, бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Сэтгэлгээний бүтээлүүд:
  1. Нүцгэн шөнө /2002/ өгүүллэгийн түүвэр
  2. Зүрхэнд үйлдвэрлэв /2004/ өгүүллэгийн түүвэр
  3. Диваажингийн хоригдлууд /2007/ өгүүллэгийн түүвэр
  4. Би бид хоёр /2009/, /2013/ өгүүллэгийн түүвэр
  5. Болор өгүүллэгүүд /2020/ дээрх 4 номын эмхэтгэл
  • Хүүхдийн номын санд:
  1. Монгол ардын шилмэл үлгэрүүд 1-10 /2008/
  2. Сэцэн хатны үлгэр /2011/ үлгэр
  3. Хоёр Тэмүүжин /2011/ үлгэр
  4. Улаан хүн /2011/ өгүүллэг
  5. Эхийн тухай үлгэр
  • Туужууд:
  1. Би чамд хайртай-2 /2009/ тууж
  2. Муу залуу/2010/ тууж
  3. Хорин жилийн дараа /2010/ тууж
  4. Хишигт /2011/, /2012/, /2013/, /2018/дурсамжит тууж
  5. “Болор туужууд” /2013/ эмхэтгэл
  • Роман:
  1. Гүйж яваа эмэгтэй 2019 он

2. "Үлгэр дуустал хайрлана" 2022 он

  • Уран сайхны кино:
  1. Би чамд хайртай-2 УСК /2009/
  2. Ми-15 УСК /2010/
  3. Нарны өнгө УСК /2012/
  4. Хамтран амьдрагч УСК /2014/
  5. "Comment va la vie?" УСК /2023/ (Швейцар)
  • Захидал:
  1. Охины минь дурлах залууд илгээх захидал
  2. Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал
  • Дууны үгний бүтээлүүд:
  • 1. “Охин минь битгий уйл” /УГЖ Т.Ариунаа/, ая СГЗ Л.Балхжав
  • Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган-Үзэгтэн”.
  • Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн “Сэр-Одын нэрэмжит” шагналт.
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт.
  • Шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын 2009, 2011 оны тэргүүн шагналт,
  • 2011 оны “Нийгмийн зүтгэлтэн-шилдэг эмэгтэй”.
  • Соёлын тэргүүний ажилтан 2013.