Ханбумбат нисэх буудал
Ханбумбат нисэх буудал | |||
---|---|---|---|
IATA: none – ICAO: ZMKB
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
Төрөл | Олон нийтийн | ||
Эзэмшигч | "Оюу толгой" ХХК | ||
Оператор | Иргэний Нисэхийн Ерөнхий Газар | ||
Үйлчлэх хүрээ | Ханбогд | ||
Байршил | Өмнөговь, Ханбогд сум | ||
Өндөр д.т.дээш | 1,196 м / 3,924 фут | ||
Координат | 43°08′37″N 106°50′38″E | ||
Гүйлтийн зам | |||
Чиглэл | Урт | Хучилт | |
м | фут | ||
15/33 | 3,250 | 10,663 | Асфальт |
15/33 | |||
Статистик (2013) | |||
Зорчигчид | 80,000 | ||
Эх сурвалж: Иргэний Нисэхийн Ерөнхий Газар[1] |
Ханбумбат нисэх буудал нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг нисэх буудал юм. 2012 онд Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. 2013 онд анхны арилжааны нислэгээ хүлээн авсан.[2]
Зорчигч үйлчилгээний барилгыг Монгол гэрийн загвартайгаар барьсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]2002 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн уурхайн орчимд "Оюут" нэртэй онгоц хөөрч буух шороон зурвас бүхий аэродромыг байгуулан ашиглаж байсан. 2010 - 2012 онд Ханбумбат нисэх буудлын барилгын ажлыг гүйцэтгэж, 2013 оны 2-р сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Хүчин чадал
[засварлах | кодоор засварлах]Ханбумбат нисэх буудлын хөөрч буух зурвас нь 3250 метр урт, 45 метр өргөнтэй, 44 см зузаантай, цемент бетон хучилттай. Иргэний агаарын тээврийн Боинг 737-800 маягийн агаарын хөлөгт ашиглахаар тооцоологдсон, 2 талын оролт, гаралттай, Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, Авран хамгаалах, гал унтраах үйлчилгээний барилга, уурын зуух, цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламжтай нисэх буудал юм.
Зорчигч үйлчилгээний барилга нь цагт 240 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Ханбумбат нисэх буудал нь шөнийн нислэг үйлдэхэд зориулагдсан шөнийн гэрэл суултын систем, чиглүүлэх станц, үүлний өндөр хэмжигч төхөөрөмж, цаг уурын автомат станц зэрэг тоноглолуудаар тоноглогдсон.
Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд
[засварлах | кодоор засварлах]Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Зорчигчдод үйлчлэх танхим
-
Зорчигчдод үйлчлэх танхим
-
Зорчигчдод үйлчлэх танхимын адар
-
Ханбумбат нисэх буудал
-
Оюут нисэх буудал орох чиглэлийн самбар
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монголын иргэний нисэхийн статистикийн эмхтгэл 2013". Иргэний Нисэхийн Ерөнхий Газар. Эх хувилбараас архивласан: 2015-05-10. Татаж авсан: 2014-07-08.
- ↑ Archive copy (Memento 24. Хоёрдугаар сар 2020 цахим архивт)Чингис хаан нисэх онгоцны буудлын албан ёсны цахим хуудас