Хандсүрэнгийн Мэндбаяр

Хандсүрэнгийн Мэндбаяр нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Давсан Унасан
1995 Нэгийн даваанд Говь клубийн Ж.Бизъяабалд өвдөг шороодсон.
2000 Залуу бөх У.Ариунзоригтоор нэг давсан. Хоёрын даваанд улсын начин Б.Батбаярт өвдөг шороодсон.
2002 Улсын начин А.Хатансайханаар гурав давсан. Дөрвийн даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодсон.
2003 Улсын начин Б.Эрдэнэбилэгээр хоёр давсан. Гурвын даваанд улсын заан Б.Гантогтоход өвдөг шороодсон.
2005 Залуу бөх Т.Мөнхзаяагаар нэг давсан. Хоёрын даваанд улсын начин Г.Олзгэрэлд өвдөг шороодсон.
2006 Улсын начин Д.Амаржаргалаар гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Ц.Сумъяабэйст өвдөг шороодсон.
2007 Залуу бөх Б.Баянмөнхөөр нэг давсан. Хоёрын даваанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарт өвдөг шороодсон.
2009 Аймгийн арслан Т.Отгонзоригтоор хоёр давсан. Гурвын даваанд улсын начин М.Өсөхбаярт өвдөг шороодсон.
2010 Аймгийн арслан Б.Батхуягаар хоёр давсан. Гурвын даваанд улсын харцага Г.Батбаярт өвдөг шороодсон.
2011 Улсын харцага А.Бямбажаваар дөрөв давсан. Тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон.
2014 Аймгийн арслан С.Идэрсүрэнгээр хоёр давсан. Гурвын даваанд улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодсон.
2016 Улсын харцага Т.Мөнгөнцоожоор гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Л.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.
2017 Залуу бөх С.Гантулгаар нэг давсан. Гурвын даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
1999 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. 128
2004 Архангай аймгийн баяр наадамд залуу бөх Ц.Нямдоржоор долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128