Ханс-Пэтэр Фийцэ
Харагдац
Профессор, доктор Ханс-Пэтэр Фийцэ (Герман: Hans-Peter Vietze; 1939 оны 3 сарын 15 – 2008 оны 10 сарын 9[1]) нь Германы монгол судлаач хүн байв. Тэрээр Монгол-герман толь бичгийг хянан тохиолдуулж, Германы засгийн газрын дээд хэмжээний орчуулга хийдэг байсан.
Тэрээр 1960 онд Берлиний Хумболдт их сургуулийг Монгол, Түрэг, Алтай судлалаар суралцаж дүүргэжээ. Монголд 100 гаруй удаа зочлон, докторын зэргээ Монголд хамгаалсан Фийцэ 1976 онд төрөлх Хумболдт их сургуулийнхаа монгол судлалын профессор болж, улмаар хоёр Герман нэгдсэний дараа, чөлөөт сонгуулиар сонгогдож Ази судлалын тэнхимийн эрхлэгч болжээ. 2000-аад оны эхээр тэрээр чөлөөт орчуулагч болж, Германы Холбооны засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байв.