Хар үхэл
Хар үхэл (Black Death, The Great Mortality) гэдэг нь 1346-1353 онуудын хооронд Афро-Евразийг хамран тархсан хөнөөлт тахал юм. Уг тахал нь Еврази болон Умард Африкт нийт 75–200 сая хүний аминд хүрсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн хамгийн их тохиолдол юм.
Хар үхэл нь тарваган тахлын нэг төрөл бөгөөд мэрэгч (ихэвчилэн харх) амьтдын бөөс, бүүргээр дамждаг Yersinia pestis нянгаар үүсгэгддэг байна. Гэвч уг тахлын хувьд дамжих хэлбэр нь хоёрдогч буюу аэрозолоор (агаар дуслын замаар) дамжин хүнээс хүнд халдварлаж септик буюу уушгины хатгалгааг үүсгэж үхэлд хүргэдэг. Хар үхэл нь Европын шашин, нийгэм, эдийн засагт гүн гүнзгий нөлөө үзүүлсэн түүхийг өөрчилсөн үйл явдал хэмээн тооцогддог.
Тахлын үүдэл ба тархалт
[засварлах | кодоор засварлах]Тахал хаанаас эхлэлтэй болох нь одоог хүртэл маргаантай байдаг. Хэдийгээр судлаачид үүнийг Төв эсвэл Зүүн Азиас гаралтай хэмээн үздэг ч хамгийн анхны тохиолдол баримт нь Крымын хойгт 1347 онд бүртгэгдсэн байдаг. Улмаар хойгоос хөдөлсөн худалдааны хөлгүүд Хар тэнгисээр дамжин Сицилийн арлын Мессина боомтод хүрснээр тахал баруун Европт ирсэн хэмээн түүхчид үздэг. Хөлгүүдийг хүлээн авахаар цугларсан иргэд хөлгийн тавцан дээр гарах үед ихэнх далайчид нь амиа алдаж, амьд үлдсэн цөөн гишүүд нь биеэрээ дүүрэн хар өнгийн шархлаатай олдсон хэмээн тэмдэглэгджээ.
Хэл зүйн нэршил
[засварлах | кодоор засварлах]- Хар үхэл-дундад зууны үед тарваган тахлыг нэрлэдэг байсан нэршил.
- Хүн төрөлхтөн өөрийн хүч чадал бололцооноос давж гарсан сүйтгэгч хүчтэй аливаа нэгэн зүйлийг ингэж нэрлэдэг. Ж: Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын дайрагч ИЛ-2 онгоцыг герман цэргүүд "шварцтодт" буюу "хар үхэл" гэж нэрлэдэг байжээ.
Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ өвчний дэгдэлтийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.