Хасбазарын Бэхбат
Хасбазарын Бэхбат (1951 оны 11-р сард Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор, дипломат.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 5 хүүхэдтэй 5-р сургуулийн түүхийн багш Хасбазарын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Эх нь 23-р дунд сургуулийн хими биологи, түмэн бодисын анхны багш.
1958-1968 онд Нийслэлийн 23-р дунд сургуульд сурч төгссөн.
1968-1973 онд ЗХУ-ын Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд сурч франц хэлтэй, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.
1973 оны 7-р сард БНМАУ-ын ГЯЯ-нд Төлөвлөлт, баримт бичиг боловсруулах хэлтэст ажилд орсон.
1976-1981 онд БНМАУ-аас Франц улсад суугаа ЭСЯ-нд атташе.
1981-1985 онд ГЯЯ-ны Төлөвлөлт, баримт бичиг боловсруулах хэлтэст 3-р нарийн бичгийн дарга, хэлтсийн орлогч дарга.
1985-1987 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч.
1987-1990 онд ЗХУ-ын Коммунист Намын дэргэдэх Нийгмийн ухааны академид сурч “МАХН-ын Ази, Номхон далайн орнуудын энхтайванч хүчнүүдтэй явуулж буй харилцан ажиллагаа” (орос. Взаимодействие МНРП с миролюбивыми силами стран Азиатско-Тихоокеанского региона) сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1990-1991 онд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга дараа нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын Гадаад бодлогын зөвлөх.
1991-1992 онд Монгол Улсын Гадаад хэргийн яамны дэд сайд.
1992-1998 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Элчин сайд.
1998-2000 онд ГХЯ-ны Улс төрийн газрын захирал.
2000-2005 онд Монгол Улсаас Женев дэх НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Швейцар улсад суугаа Элчин сайд.
2005-2006 онд ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд.
2006-2008 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга.
2008-2014 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд (2008 оны 4-р сард Итгэмжлэх жуух бичгээ барьсан).
2014 оноос Монгол Улсын ГХЯ-ны Дипломатын академийн захирал. МУИС-ийн Олон Улсын харилцааны сургуулийн зочин профессор.