Jump to content

Хедвига Розенбаумова

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хедвига Розенбаумова
Теннис
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХедвига Розенбаумова
Төрсөн огноо1880
Төлөөлсөн улс:  Бохеми
 
Медалиуд
Хүрэл медаль – гуравдугаар байрПарис 1900 Эмэгтэй ганцаарчилсан
Төлөөлсөн улс: Холимог баг
 
Медалиуд
Хүрэл медаль – гуравдугаар байрПарис 1900 Холимог хос

Хедвига Розенбаумова (Чех: Hedwiga Rosenbaumová, 1880 онд төрсөн), өөрөөр Хедвиг Розенбаум нь Бохемийг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцож байсан теннисчин байв. Тэрээр Парист зохиогдсон 1900 оны зуны олимпоос эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд, мөн Их Британийн Арчибалд Вордентэй хамтдаа холимог хосын төрөлд өрсөлдөж тус тус хүрэл медаль хүртжээ[1]. Тэрээр орчин үеийн олимпын наадамд оролцсон анхны 6 эмэгтэйн нэг болж түүхэнд бичигджээ.