Jump to content

Хендраван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хендраван
Бадминтон
Төлөөлдөг улс:  Индонез
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХендраван
Төрсөн огноо1972 оны 6 сарын 27
Төрсөн газарМаланг, Зүүн Жава, Индонез
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСидней 2000Эрэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрСевилья 2001Эрэгтэй ганцаарчилсан

Хендраван (Хятад: 葉誠萬; пиньинь: Ye Chengwan, Индонезийн Зүүн Жава мужийн Малангад 1972 оны 6 сарын 27-нд төрсөн) нь хятад гаралтай, Индонезийн бадминтончин юм.

Хендраван 1990-ээд оны эхнээс дэлхийн тавцанд тоглож эхэлсэн боловч эхэндээ дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг нутаг нэгтнүүдийнхээ сүүдэрт дарагддаг байв. Амжилт нь эрс өссөн түүний оргил үе нь хоёр мянганы заагаар тохиосон юм. 2000 онд Сиднейн олимпоос мөнгөн медаль зүүсэн бол ирэх жил нь дэлхийн АШТ-ий шигшээ тоглолтод Данийн Петер Гэйдийг ялж аваргалжээ. Мөн Хендраван 1998, 2000, 2002 оны Томас Капт Индонезийн шигшээ баг түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тамирчин билээ.

2003 онд зодог тайлсан Хендраван өдгөө улсынхаа шигшээ багт дасгалжуулагч хийдэг.