Jump to content

Хозүми Масако

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хозүми Масако
Тэшүүр
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрХозүми Масако
Төрсөн огноо (1986-09-11) 9 сарын 11, 1986 (39 настай)
Төрсөн газарФүкүшима, Фүкүшима
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрВанкувер 2010Багийн
Азийн наадам
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2007 Чанчүнь3000 м
Алтан медаль – нэгдүгээр байр 2011 Астана-Алматы3000 м
Алтан медаль – нэгдүгээр байр 2011 Астана-Алматы5000 м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2011 Астана-АлматыБөөн гараатай

Хозүми Масако (Япон: 穂積 雅子; 1986 оны 9 сарын 11-нд Фүкүшима аймгийн Фүкүшима хотод төрсөн) нь Японы тэшүүрчин юм. 161.5 см өндөртэй. Читосэ хотын Аоба Дунд Сургууль, Комазава Их Сургуулийн дэргэдэх Томакомай Ахлах Сургуулийг дүүргэсэн.

Түүнд ээж нь өөрийн дуртай жүжигчин, Хозүмиг төрөхөөс яг 1 жилийн өмнө нас барсан Нацүмэ Масакогийн нэрийг өгсөн аж. Түүнийг 2 настайд тэднийх Хоккайдогийн Читосэ хот руу нүүж, тэнд өсч торнижээ.

2010 оны Ванкуверын олимпод тэрээр 3000 метрийн зайд 6, 5000 метрийн зайд 7-р байр эзэлсэн бол багийн уралдаанд Кодайра Нао, Табата Маки нарын хамтаар мөнгөн медаль зүүсэн.