Jump to content

Хорлоогийн Цэвлээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсний дараа (2022)

Хорлоогийн Цэвлээ (1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт төрсөн- )— Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын нэрт сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн ахмад зүтгэлтэн. Тэрбээр Үнэн сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, Тоншуул сэтгүүлийн эрхлэгчээр ажилласан бөгөөд 1990–1992 онд БНМАУ-ын Мэдээлэл, радио телевизийн Улсын хорооны дарга, МОНЦАМЭ агентлагийн захирлаар тус тус ажиллаж байв.[1]

Х.Цэвлээ нь 1932 он Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Б.Хорлоогийн том хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1948 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, сум, аймгийн боловсрол, соёлын байгуулагуудаас улбаалан улмаар төрийн төв хэвлэлүүдэд олон жил ажилласан.[2][3]

1980-аад онд тэр Үнэн сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр, мөн Тоншуул сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажилласан.[4][5] 1990–1992 онд БНМАУ-ын Мэдээлэл, радио телевизийн Улсын хорооны дарга (Засгийн газрын гишүүн) бөгөөд энэ хугацаанд МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байсан.[6] 1992–1996 онд Засгийн газрын мэдээ сониныг үүсгэн байгуулж, эрхлэгчээр ажилласан.[7]

  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2022)[8][9]
  • Монголын сэтгүүл зүйн салбараас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар — гэж тооцогддог.[10]
  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (1990)

Дурсамж, үнэлгээ

[засварлах | кодоор засварлах]

Түүнийг Монголын сэтгүүл зүйн нэрт зүтгэлтэн, “салбарын нэгэн оргил” хэмээн хэвлэлүүд онцолдог. Тэрбээр уран бүтээлийнхээ идэвхтэй он жилүүдэд 50 ном бичиж, олон тооны номыг редакторлан гаргасан байдаг. Монголын уншигчдад хамгийн ихээр хүрсэн бүтээл нь "Ээж бидэн хоёр" хэмээх дурсамж нийтлэл бөгөөд өөрийн бодит амьдралыг дурсамж, хүүрнэл хэлбэрээр бичсэн өдгөө Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн судлагдахуун болдог билээ.[11][12]

  1. Хэнзхэн сарнайн өчил 2000 он
  2. Дээлтэй судар 2005 он
  3. Миний сэтгүүл зүй 2004 он
  4. Бөмбөгөр 2005 он
  5. Үнэн 20000  2004 он
  6. Хангай нуруу шиг хүмүүс 2005 он
  7. Амьдрал бидэн хоёр 1999 он
  8. Зүрхний бичээс 2003 он
  9. Сэтгэлийн өчил 2004 он
  10. Өвөөгийн жор 2007 он
  11. Хөх утаа 2007 он
  12. Ээж бидэн хоёр 2007 он
  13. Монгол малчин /Ц.Балхаажавын хамт/ 2008 он
  14. Зүүд биш амьдрал 2008 он
  15. Монгол сэрлээ 2009 он
  16. Нүцгэн үнэн 2009 он
  17. “Миний сэтгүүл зүй” 2р дэвтэр 2010 он
  18. Нийтлэлийн тухай яриа 2008 он
  19. Нийтийн ахуй үйлчилгээ далан жилд
  20. Социалист аж төрөх ёс 1976 он
  21. Шашингүйн хүмүүжил ба социалист аж төрөх ёс 1979 он
  22. Ээж бидэн хоёр 2 дахь дэвтэр  2011 он
  23. Ц.Намсрайн шилдэг нийтлэлүүд 2011 он
  24. Х.Цэвлээ шилдэг нийтлэлүүд 2011 он
  25. Дээлтэй судар 2 дахь боть 2011 он.
  1. Гээгдсэн түлхүүр 1962 он
  2. Хүргэн /Д.Жигжидсүрэнгийн хамт бичсэн Баянхонгор аймгийн соёл урлагийн арав хоногт зориулсан жүжиг/ 1967 он
  3. Сониндумаа 1970 он
  4. Ээж бид хоёр /Баримтат нийтлэлийн кино Э.Одгэрэлийн хамт/
  1. "Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ". МОНЦАМЭ. 2022-07-06.
  2. "Манай сонины ойн баярын дугаарт зориулсан яриа". Unenmedee.mn. 2023-11-13.[permanent dead link]
  3. "Сэтгүүлзүйн их мастер Хорлоогийн Цэвлээ". Sonin.mn. 2021-02-01.
  4. "Сэтгүүлзүйн их мастер Хорлоогийн Цэвлээ". Sonin.mn. 2021-02-01.
  5. "Манай сонины ойн баярын дугаарт зориулсан яриа". Unenmedee.mn. 2023-11-13.[permanent dead link]
  6. "Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ". МОНЦАМЭ. 2022-07-06.
  7. "МОНГОЛ СЭТГҮҮЛЧ". Эргэлт.мн. 2025-03-06.
  8. "Ахмад сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ Хөдөлмөрийн баатар боллоо". Polit.mn. 2022-07-06.
  9. "ФОТО: Соёлын гавьяат зүтгэлтэн Х. Цэвлээ, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв". Polit.mn. 2022-07-06.
  10. "Сэтгүүл зүйн салбараас Хөдөлмөрийн баатар төрлөө". Polit.mn. 2022-07-07.
  11. "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МУСГЗ Х.ЦЭВЛЭЭ: Миний..." Эргэлт.мн. 2022-07-07.
  12. "Х.Цэвлээ: Монголын сэтгүүлзүй Отгонтэнгэрийн орой шиг их ноён оргилд хүрнэ". МОНЦАМЭ. 2022-07-06.