Хэлэлцүүлэг:Сүхбаатарын талбай
Харагдац
"Чингисийн талбай" гэх нь баттай юу. Тогтоол дээрээ "Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбай" гэж бичсэн байсан. Өндөрхааныг Чингис болгосон энэ хоёр яг адилхан тухайн орон нутгийн хурлаар шийдвэрлэгдсэн. Гэтэл анх нэр өгөхдөө АИХ-аар шийдэж байжээ. Одоогийнхоор бол УИХ гэсэн үг. Тэгэхээр энэ нэрийг хэрэглэх нь зөв ч юм шиг, буруу ч юм шиг.--MongolWiki (talk) 15:27, 25 Нэгдүгээр сар 2014 (UTC)
- Хуулийнхаа хүрээнд НИТХ-д УБ хот доторхи гудамж талбайг нэрлэх эрх нь байгаа болоод л нэрийг нь сольсон байх. Тийм болохоор энэ нэрийг хэрэглэхэд бол эргэлзэх зүйл байхгүй. Харин таны хэлснээр "Чингисийн талбай" гэх үү "Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбай" гэх үү гэдгийг бодууштай юм байна. Би тухайн үед сонин сэтгүүлүүд Чингисийн талбай гэж бичээд байхаар нь тэгж нэрийдсэн боловч одоо бодоход Чингисийн талбай гэх нь буруу гэж бодож байна. Учир нь 1-рт Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинд Чингис бус Чингис хаан хэмээх цол өгсөн тул Чингис хаан гэж хамтад нь хэлэх нь зүйтэй байх. Нөгөөтэйгүүр Чингисийн талбай гэх нь их хааныгаа үеийн мэт бодон үл хүндэлж байгаа мэт санагдлаа. Иймээс энэ хуудсыг НИТХ-н тогтоол дээр бичигдсэнээр "Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай" болгон зөөлөө. Boldoo (talk) 16:20, 26 Нэгдүгээр сар 2014 (UTC)
Сүхбаатар талбай
[кодоор засварлах]Талбайн хэмжээ хаана байна аа. 192.82.90.136 03:55, 20 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)