Jump to content

Хэлянь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэлянь (?-?) бол Сяньби улсын хаан юм. Таньшихуай хааны хүү. Хэлянь өөрийн эцгийн бодлогыг үргэлжлүүлж, Хятадад хэд хэдэн удаа довтолсон боловч амжилт олсонгүй, эцсийн нэг тулалдаанд өөрөө алагдсан байна. Хэлянь авъяас чадвар, хүч чадал аль алинаар эцгийн хэмжээнд огтхон ч хүрэхгүй байсны дээр олны дунд ховдог шунахай, завхай зайдан, хэрэг шийтгэхдээ шударгагүй[1] гэсэн муу нэртэй байжээ. Тэр мэтийн шалтаг шалтгааны учир сяньби нарын тэн хагас нь түүнд захирагдахаас татгалзан салж одсон байв. Тэр бүхэн нь Сяньби гүрэн үндсэндээ гол төлөв гагдхүү Таньшихуайн хүч нөлөөнд дулдуйдан нэгдмэл хүчирхэг байдалтай байсан болохоос биш хэрэгдээр бас их л эрээвэр хураавар, нэлээд хэврэг төр улсын бүрдэл байсныг харуулж байна.

Өмнөх
Таньшихуай
Сяньби улсын хаан
181-?
Дараах
Цяньмань
  1. Монгол улсын түүх. УБ., 2002. Нэгдүгээр боть. т.256