Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ (ном)
«Хэрхэн найз нөхөдтэй болж, хүмүүст нөлөөлөх вэ» (англи. How to Win Friends and Influence People) — америкийн зохиолч, сэтгэл судлаач Дэйл Карнегийн зохиож 1936 оны 11-р сарын 12-нд "Simon and Schuster" хэвлэлийн газраас гаргаж олон хэлээр орчуулагдан гарсан алдартай ном.
Энэхүү ном нь амьдарлын үйл явдлын бодит зөвлөгөө, амьдралд тохиолдсон түүхийн цуглуулга болсон ном юм. Карнеги амжилттай яваа алдартай хүмүүсийн эшлэлүүдийг өргөн ашигладаг бөгөөд өөрийн шавь нар, найз нөхөд, танилуудынхаа туршлагыг жишээ болгон ашигласан байна. Жил хүрэхгүй хугацаанд энэ ном нэг сая гаруй хувь борлогдсон (зохиогчийн амьд байх үед АНУ-д 5 сая гаруй хувь борлогдсон). Арван жилийн турш энэ ном "New York Times" сонины бестселлерүүдийн жагсаалтад байсан бөгөөд энэ нь өнөө хүртэл үнэмлэхүй дээд амжилт хэвээр байгаа юм.
Номны үндсэн зөвөлгөөнүүд
[засварлах | кодоор засварлах]Хүмүүсийг байлдан дагуулах арга замууд:
- Бусдад эелдэг, чин сэтгэлийн сонирхолтой байгаагаа харуулах;
- Инээмсэглэл бол анхны сайхан сэтгэгдэл төрүүлэх маш хялбар арга юм;
- Хүмүүст нэрээр нь хандах;
- Сайн сонсогч бай, ярилцагч хүн өөрийнхөө тухай ярихыг далдаар дэмж;
- Хүнд өөрийнх нь ач холбогдлын талаархи ойлголтыг бий болгож дэмжих;
- Ярилцагчынхаа сонирхож буй сэдвийг хөндөж ярилцах.
Хүмүүсийг өөрийн үзэл бодолд итгүүлэх арга замууд:
- Маргаанд ялах цорын ганц арга бол түүнээс зайлсхийх явдал юм. Маргалдаад хэзээ ч ялж чадахгүй.
- Бусдын санаа бодлыг хүндэтгэ, хүнд "та буруу байна" гэж хэзээ ч битгий шууд хэл.
- Хэрэв та өөрөө буруу байсан бол шууд хэлж, чин сэтгэлээсээ зөвшөөр.
- Тухайн хүнд нөхөрсөг хандаж буйгаа эхнээсээ шууд харуул.
- Ярилцагч тань эхнээсээ "тийм" гэж хариулах асуултыг түүнд тавьж бай.
- Ярилцагчийгаа өөрөөсөө илүү их яриулахыг хичээ.
- Ярилцагчдаа дэвшүүлсэн санаа нь түүнийх гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй; энэ нь таны цаашдын хамтын ажиллагаанд тус болно.
- Ярилцагчийнхаа үзэл бодлыг ойлгож хүлээн зөвшөөрөхийг хичээх хэрэгтэй.
- Бусдын бодол санаа, хүслийг ойлгож буй сэтгэлийг харуул.
- Сайхан өгөөмөр сэтгэлд уриалан дууд.
- Юу ч бүтэхгүй бол сориод үзээрэй.
Хүнийг гомдоохгүйгээр өөрчлөх арга замууд:
- Хэрэв та хүнд алдааг нь хэлэх ёстой бол түүнийг эхлээд магтаад, авьяс чадвараас нь эхэл;
- Хүмүүсийн алдаа дутагдалыг ярихдаа шууд бусаар тойруу замаар эхлэх хэрэгтэй;
- Бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийнхөө алдааны тухай ярьж өг;
- Тушааж зандрахын оронд чиглүүлсэн асуултууд асууж бай;
- Хүнд нэр нүүрээ хадгалж үлдэх боломж, орон зайг олго;
- Бага ч гэсэн амжилтанд хүрсэн хүнийг чин сэтгэлээсээ, өгөөмөр сэтгэлээсээ магт;
- Хүнд сайн нэрийг бий болгож, түүнийг хадгалан амьдрах боломжтой болго;
- Тухайн хүнийг урамшуул;
- Хүнд алдаа дутагдлыг засахад хялбар байдаг бөгөөд одоо өмнө байгаа ажил нь сонирхолтой, хийхэд хялбар гэдгийг түүнд ойлгуулах;
- Таны өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхэд таатай байхаар зохицуул.
Гэр бүлийн амьдралаа аз жаргалтай болгох арга замууд:
- Хэзээ ч битгий нөгөө талаас алдаа хай;
- бүү шүүмжил;
- чин сэтгэлээсээ талархах;
- бага зэрэг анхаарал хандуулж бай;
- эелдэг бай;
- гэрлэлтийн бэлгийн харилцааны тухай сайн ном олж унш.