Хэрэглэгч:Tugsuud2013

Tugsuud2013
Монгол УИХ-ын гишүүн Н.Учралын орон тооны бус зөвлөх
2020-Өнөөдрийг Хүртэл
Овог нэрДоржсүрэнгийн Ганболд
Төрсөн1981 оны 5 сарын 21 (1981-05-21) (42 настай)
Улаанбаатар хот, Нэгдүгээр амаржих газар
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Нам
Гэр бүлЭхнэр. Хоёр хүүхэдтэй
СургуульНийслэлийн 84 дүгээр дунд сургууль

СЭЗДС-ийг бизнесийн удирдлага

Их засаг их сургуулийг эрх зүйч

Доржсүрэнгийн Ганболд[засварлах | кодоор засварлах]

Би 1981 оны тавдугаар сарын 16-нд Б.Доржсүрэн, Д.Насандэлгэр нарын гуравдугаар хүү болж, Улаанбаатар хотын Нэгдүгээр амаржих газар мэндэлсэн. 2006 онд Монголын хадгаламж зээлийн хоршоо-ны тэргүүн , 2011 онд Монголын “Франчайзинг” холбооны удирдах зөвлөх • 2016 оноос “RE/MAX MONGOLIA” бүсийн Этик, ёс зүйн хорооны гишүүн • 2019 оноос “Yes MPP” /Монгол ардын намын энтрепренер залуучуудын холбоо/ удирдах зөвлөлийн гишүүн, инновацийн хорооны дарга • Монголын “Залуу багш” нарын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд алба хашдаг.

2004 оноос “Үнэт хөрөнгө” ХХК үүсгэн байгуулагч, захирал • 2006 оноос “ТДЕ” ХХК-ийн захирал • 2007 оноос одоог “Эрхэт хүч” ХХК-ийн захирал • 2016 оноос RE/MAX MONGOLIA бүсийн “REMAX Realty” оффисын брокер эзэмшигч, гүйцэтгэх захирал • 2020 оноос “Инновац, цахим бодлогын байнгын хороо”-ны дарга Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын орон тооны бус зөвлөх

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Би 1981 оны тавдугаар сарын 16-нд Б.Доржсүрэн, Д.Насандэлгэр нарын гуравдугаар хүү болж, Улаанбаатар хотын Нэгдүгээр амаржих газар мэндэлсэн. Манайх 13 дугаар хороололын 22А байранд анхны айл нь болон нүүж ирж байлаа. Миний хүүхэд нас Баянзүрх дүүрэгтэй салшгүй холбоотой. Аавыг маань Балбарын Доржсүрэн гэдэг. Говь-Алтай аймгийн уугуул. ШУТИС-д 45 жил физикийн багшаар ажилласан, физикийн шинжлэх ухааны доктор, профессор эрдэмтэн хүн бий. Ээжийг маань Доржийн Насандэлгэр гэдэг. Төв аймгийн уугуул. Ээж маань УБИС-ийг төгсөөд боловсролын салбарт гавьяаныхаа амралтанд гартал ажилласан. Аав, Ээж маань багш болохоор бидний боловсролд түлхүү анхаарал хандуулсаар ирсэн.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Би ЗХУ-д дунд сургуульд суралцаж байгаад эх орондоо ирж, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийг дүүргэсэн. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС-ийг инженер мэргэжлээр, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагаар сурч төгссөн. “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хүүхэд байхаасаа спортыг, тэр тусмаа сагсан бөмбөг, кёкүшинкай каратэ хоёрыг сонгон хичээллэсэн минь амьдралд тохиолдсон олон зүйлд ач тусаа өгч, хувь хүн талаасаа төлөвшихөд ч томоохон хувь нэмэр оруулсан билээ. Сагсан бөмбөг бол багийн спорт бөгөөд бусдынхаа итгэлийг даах, багийнхантайгаа нэгдэж ажиллахад чухал нөлөө үзүүлдэг. Сагсан бөмбөгөөс гадна кёкүшинкай каратэгаар хичээллэсэн маань тэсвэр, тэвчээр суулгахаас гадна аливаа ажлыг эхлүүлсэн бол дуусгаж байж санаа амардаг зан чанарт сургасан. Кёкүшинкай каратэ бол тэсвэр хатуужлын спорт. Нарийн дотоод дэг жаягтай энэ спорт нь ах захаа хүндэтгэх, аливаа саад бэрхшээлийг даван туулах, хүлээцтэй байх зарчимд намайг сургасан.

Эрхэлсэн ажил[засварлах | кодоор засварлах]

Хэдхэн жилийн өмнөөс “RE/ MAX” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани их хотынхонд танил болсон билээ. Тэгвэл тус компанийн нэгэн төлөөлөгч бол Доржсүрэнгийн Ганболд юм. Тэрбээр Монголын сэхээтэн гэр бүлд төрж өссөн, оюунлаг залуусын нэг. Түүний Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр их. 2006 онд “ТДЕ” ХХК, 2007 онд “Эрхэт хүч” ХХК-ийг үүсгэн байгуулсан бол 2016 онд “RE/MAX Realty” оффисын брокер эзэмшигч болсон. Тэрбээр нийт 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж яваа манлайлагч залуусын нэг билээ. Мөн тэрбээр “Yes MPP” / Монгол ардын намын энтрепренер залуучуудын холбоо/ удирдах зөвлөлийн гишүүн, инновацын хорооны дарга, “Инновац, цахим бодлогын байнгын хороо”-ны дарга Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.

Сонгуульт ажил[засварлах | кодоор засварлах]

  • 2006 онд Монголын хадгаламж зээлийн хоршооны тэргүүн
  • 2011 онд Монголын “Франчайзинг” холбооны удирдах зөвлөх
  • 2016 оноос “RE/MAX MONGOLIA” бүсийн Этик, ёс зүйн хорооны гишүүн
  • 2019 оноос “Yes MPP” /Монгол ардын намын энтрепренер залуучуудын холбоо/ удирдах зөвлөлийн гишүүн, инновацийн хорооны дарга
  • Монголын “Залуу багш” нарын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд алба хашдаг.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2012 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдэг
  • 2012 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль
  • 2016 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу бизнесмен” цол тэмдэг
  • 2019 онд Барилга, хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол, тэмдэгээр тус тус шагнуулсан.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Facebook хуудас : Доржсүрэнгийн Ганболд

Хобби[засварлах | кодоор засварлах]

Миний хобби бол аялал. Гэр бүлийнхэнтэйгээ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж байгалийн сайханд алжаал тайлах дуртай. Мөн гаднын олон орноор аялж явахдаа эх орондоо нутагшуулах хөгжлийн гарц шийдлийг олж харахыг зорьдог. Удирдах албан тушаал хашдаг хүний хувьд цаг зав бага гардаг. Гэхдээ би аль болох цаг гаргаж, хэсэгхэн хормыг ч гэсэн өөртөө зориулахыг хичээдэг. Чөлөөт цагаараа амттай хоол хийх дуртай. Хүмүүст амтны таашаалыг мэдрүүлж, сэтгэл ханамж авдаг гэх үү дээ. Сайхан хоол хүний алжаалыг тайлдаг. Тиймээс би найз нөхөд, гэр бүлийнхнээ гарынхаа хоолоор дайлах дуртай.