Хүн гүрэн

Хүн гүрэн  
ЗохиолчЛ.Н.Гумилёв
Анхны нэрОрос: Хунну: Срединная Азия в древние времена
ХэлМонгол
УрсгалМонголын түүх
ХэвлэгчМонсудар хэвлэлийн газар
Хэвлэсэн огноо1960
Хэвлэгдсэн
Монголоор
2011
ISBN978-99962-0-383-1

Хүн гүрэн (Орос: Хунну) нь Оросын эрдэмтэн Лев Гумилёвын 1962 онд орос хэлээр хэвлүүлсэн ном юм. Монсудар хэвлэлийн газар 2011 онд монгол хэлээр хөрвүүлэн хэвлэжээ.

Энэ номд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун шаньюй нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж. Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь монголчууд өөрсдийн үүх түүхээ сайтар ойлгоход ихээхэн тус болох юм.

Номын агуулга[засварлах | кодоор засварлах]

I БҮЛЭГ. БАЛАР ЭРТНИЙ ТЭРТЭЭД[засварлах | кодоор засварлах]

Хятадын түүхэн сурвалжаас үзвэл хятадын бараг домог болсон Ся угсааныхан хятадын нутагт суурьшсан бусад аймгуудтай МЭӨ III мянган жилийн үед тэмцэлдэж байжээ. Эдгээр аймгуудыг жүн, ди гэдэг байв. Тэд ой ширэнгэ бүхий ууланд суурьшсан бол хятадуудын овог удамынханд нам дор газар заяажээ. Баруун тийшээгээ, хуурай тал нутагт хуньюй аймгийнхан амьдардаг байв. МЭӨ 2600 онд «Шар эзэн хаан» тэдний эсрэг довтолж байв гэж домогт тодорхой өгүүлдэг. Гэвч Ся улсынхны гол дайсан нь тэд биш, харин жүн, ди нар байсан юм. «Хар үстэй» эртний хятадууд «шар толгойтой чөтгөрүүдтэй» тэмцэж байсан тухай мэдээ хятадын зүйр үгэнд хадгалагдан үлджээ . Хятадууд мянган жил дайн хийж ялсан юм. Тэд «бүдүүлгүүдийг» уул руу, хээр тал газар руу, тэр ч бүү хэл шигүү ой шугуй руу шахан хөөсөн байна, гэвч үүгээр ялалт дууссан гэж үзэж болохгүйг бид цаашид өгүүлэх болно...

II БҮЛЭГ. ТАЛ ХЭЭР РҮҮ ХӨӨГДӨГСӨД[засварлах | кодоор засварлах]

Хүнчүүдийн түүхийн нэн эртний үеийг судлахад Сибирь, түүний сав газарт өнө эртнээс оршин суугчдын тухай асуудал чухал учир холбогдолтой юм. Эртний хүнчүүд анх удаа мэө YIII зуунд хятадын түүх бичлэгт дурдагдсан гэдгийг түрүүн бид хэлсэн билээ. Тэдний тухай дараагийн мэдээ мэө 882, 304 онуудад дурдагддаг. Тийнхүү, хүнчүүдийн өвөг дээдсийн түүх бараг 1500 жилийн хугацаагаар бүдгэрчихдэг юм. Энэ үеийг нэлээд тодруулахын тулд бид Сибирийн археологи рүү хандах ёстой...

III БҮЛЭГ. «ЭЛСЭН ДАЛАЙН» ЭРЭГ ДЭЭР[засварлах | кодоор засварлах]

IX зуун дуусав. Хятадад Жуо угсааны вангууд хүч чадлаа хэдийн алдаж, Сюань ван үймээн самуун дэгдээх дуртай харьяатнуудынхаа бослого хөдөлгөөнөөс эмээн болгоомжилж байлаа. Энэ үед эртний хүнчүүд анх удаа дэлхий ертөнцөд өөрсдийгөө үзүүлж, тэднийг хятадын яруу найраг нь «тэнгэрийн бардам зантнууд» хэмээн өргөмжлөн эх барьж авсан бол бүдүүлэг хүүрнэл туурвилууд нь «хорт муу хулгай нар» гэж нэрлэсэн байна. Шинэчлэгдсэн, төлөвшсөн, улмаар хүч сайтай болсон хүнчүүдийн тухай яруу найргийн анхны мэдээ мэө 822 онд гарчээ. «Дууны ном»-ын нэгэн магтаалд Хятадад эртний хүнчүүд цөмрөн орж ирснийг дараах санааг багтаасан шүлэг зохиолын хэлбэрээр бичжээ. Тэнд: 6-р cap (өөрөөр хэлбэл 7-р cap, Л .Г.) ямар их будилаан самуунтай байна! Баг бүрт нь дөрвөн сайн морь хөллөсөн байлдааны тэрэг бэлэн болгож, байдгаар нь зэвсэглэв. Хүнчүүд улайран довтолсон тул энд яарах ёстой болов; Нийслэлээ чөлөөлөх аян дайнд мордохыг Хаан (Жоугийн угсааныхны Сюань ван, Л.Г.) тушаав. Аугаа их зориг гаргаж, бид хүн нарыг ялав, хүнчүүд Зинь мөрний хойд бие хүртэл явж Цяо, Ху-г эзлэн, Хао, Фэнь-ийг (Жоу улсын нийслэл, Л.Г.) булаан авснаар алдаа гаргав. Шувуу дүрслэн зурсан манай туг далбаа цагаан үрчлээс гарган намирна. Байлдааны арван мухлаг тэрэг урд хурдлан давхина... Бид Хүн нарыг ялав. Энэ нь арван мянган (өөрөөр хэлбэл, олон, Л.Г.) оронд жишээ болно гэжээ. Эртний хүнчүүдийн довтолгоог үнэн зөвөөр үнэлэхэд энэ мэдээ дэндүү хомсдоно.

IV БҮЛЭГ. ИХ ЦАГААН ХЭРЭМ[засварлах | кодоор засварлах]

Хятадын түрүү үеийнхэн өөрсдийгөө бүх талаас нь хүрээлсэн дайсагнагч аймгуудтай (жүнди, кянчууд, ман-ууд, юэ нар зэрэг) тулалдан ялж байсан боловч ялалт амаргүй бөгөөд багагүй үнээр олдож байв. Тэр ч бүү хэл хятад газрын дотоодод жүн-гийн вант улсыг устгаж, тархай бутархай вант улсуудыг нэгтгэсний дүнд байгуулагдсан эзэнт улстайгаа шууд хил залгасан аймгуудыг захирчихаад байхдаа ч гэсэн хятадууд өөрийнхөө газар нутаг дээр өөрсдийгөө байгалийн гамшгаар хүрээлэгдсэн өнчин арал дээр байгаа юм шигээр мэдэрч байлаа. Энэ тухайд Цюй Юаны «Сэтгэлийн дуудлага» гэдэг шүлэгт (76. с.128-129) тодорхой үзүүлжээ. Тэнд дурдан хэлсэн газар зүйн үзэл баримтлал сонирхол татдаг юм.

V БҮЛЭГ. ДУУТ СУМ[засварлах | кодоор засварлах]

Түмэн шанью хоёр эхнэрээс хоёр хүүхэдтэй байжээ. Хайртай бага хүүдээ эзэн ширээ өгөхийн тулд тэрээр том хүү Модуныг золигт гаргахаар шийдэж, түүнийг юэчүүдэд барьцаанд өгчээ. Тэгээд юэчүүд рүү довтлох юм бол тэд хүүгий нь ална гэж Түмэн боджээ. Гэтэл Модун эрс шийдэмгий хүн байв. Тэрээр юэчүүдээс морь хулгайлан, өөртөө тун хуншгүй хандсан эцэг рүүгээ эргэж иржээ. Түмэн шанью Модуны аз овд үнэн сэтгэлээсээ баярлаж, түүнийг алаагүйгээр барахгүй түмтийг, өөрөөр хэлбэл 10000 гэр бүлийг удирдлагад нь өгчээ. Модун морин цэргээ цэргийн хэрэгт нэн даруй сургаж эхэлсэн бөгөөд нисэлтийнхээ үед исгэрдэг (дуу гаргадаг) сум ашиглах дадал олгов. Түүнийг дуут сум тавингуут л даган харваж байхыг тэрээр бүх цэрэгтээ даалгажээ; энэ тушаалыг биелүүлэхгүй бол цаазалж байв. Цэргийнхээ сахилгыг шалгахын тулд тэрээр унадаг аргамаг хүлэг рүүгээ дуут сум тавив, түүнийг дагаж харваагүй бүхний толгойг авахыг тушаав. Нэлээд хугацааны дараа Модун зүс гоо эхнэр рүүгээ харвав. Түүний ойр дотныхны зарим нэг нь өрөвдөлтэй залуу эмэгтэй рүү сум тавих хүч хүрэхгүй аюун сандарч сумаа буцаажээ. Нэн даруй тэдний толгойг авсан ажгуу. Үүний дараа Модун анд явж байхдаа эцгийнхээ морь руу дуут сум тавив, түүнийг дагахаас зайлсхийх нэг ч хүн гарсангүй. Цэргүүд нь хангалттай бэлэн болжээ гэдгийг мэдсэн Модун анд эцгийнхээ араас дагахдаа түүн рүү дуут сумаа тавив, тэрхэн мөчид Түмэн шаньюйг сум зарааны өргөс мэтээр бүрхэн нэвчжээ. Сандраан үймээн болж байх хооронд Модун эцгийгээ алж, эрхийг булааж авахад нь саад болж байсан хойд эх, зонхилогчид болон дүүгээ дуусгаж орхив, тэгээд өөрийгөө шанью хэмээн зарлажээ...

VI БҮЛЭГ. БУСАД ТҮМНИЙГ НОЁРХСОН НЬ[засварлах | кодоор засварлах]

Модуны хүү Гиюй гэж байв, тэрээр эзэн ширээнд Лаошань-шанью нэрээр суужээ, их гүрэн, бас хэдэн түвэгтэй зорилт түүнд өвлөгдөв. Эдгээр зорилтыг нэн даруй шийдэх хэрэгтэй байлаа. Эхний бөгөөд гол зорилт нь баруун хилийг хамгаалах явдал байв. Юэчүүд нутаг газраасаа хөөгдсөн боловч Тэнгэр уулаас хойш, төрсөн тал нутагтаа яс тэсвэрлэн суусаар байв. Тэдний ялихгүй хэсэг нь үндсэн зоноосоо тасарч, бага юэчүүд гэдэг нэртэйгээр Нань-шаньд үлджээ, харин олонхи хэсэг нь эсэргүүцэн тэмцэлдсээр байв. Сүүлдээ, юэчүүдийн захирагч Кидолу хүн-чүүдтэй хийсэн байлдаанд алагджээ. Түүний цогцсыг дайснууд нь олзлон авч, толгойгоор нь Лаошань шанью аяга хийжээ. Юэчүүд бүрэн сүйдсэн он цагийг яг тогтооход хэцүү, гэлээ ч энэ үйл явдал мэө 174-165 оны хооронд болсон бололтой. 165 онд Кидолугийн залгамжлагч үлдсэн хүмүүстэйгээ хамт Сыр-дарья мөрнийг гаталж, Аму-дарья мөрний эрэг дээр Македоны Александрын эзэнт улсын тасархай Грек-Бактрийн улсынхантай тулгарчээ. Ертөнцийг байлдан дагуулагчдын угсаа «грекийн хүнд зэвсэгт явган цэрэг номхотгох аргагүй пельтастууд» 150 жил тайван сайхан амьдарснаас болж байлдаанч чадвараа алджээ. Тиймээс ч тэдний байлдах ур чадварыг хятадууд их л доогуур үнэлсэн байдаг, тэдний номд: «сул дорой бөгөөд тулалдаанаас айдаг ард түмэн» гэж тэднийг тодорхойлжээ.

VII БҮЛЭГ. ЛУУ ХӨӨРӨВ[засварлах | кодоор засварлах]

Хятад бойжив. Хан угсааныхны дэглэм өмнөх Цинийнхнээс илүү давуу талтай байлаа. Дотоодын хэрүүл тэмцлийг зогсоож, Их Цагаан хэрэм мэт асар том байгууллагаас татгалзсан зэрэг нь газар тариалан, rap урлал хөгжиж, худалдаа наймаа дэлгэрэн, хүн ам өсөхөд сайнаар нөлөөлжээ. Хүнч үүд ба тангадууд байн байн уулгалж байсан боловч улс орны баялаг өдрөөр бус цагаар нэмэГдэж, Хятадын боломж шавхагдашгүй мэт санагдах болов. Хятадууд мэдрэмжтэй, эрэлхэг ард түмэн, ирээдүй биднийх гэдэгтээ тэд итгэж байлаа. МЭӨ 140 онд хаан ширээнд суусан У-ди улс орныхоо хэрэгцээг сайн ойлгожээ. Дайснууд Хятадыг хүрээлж, гол нь хүн-чүүд илүү заналхийлж байв. Хятад, Хүн гүрэн хоёрыг адил тэгш эзэнт улс хэмээн зөвшөөрч, үнэндээ хятадын сонирхлыг хохироосон найрамдлын доромжлолт гэрээг шууд таслахыг эзэн хаан У-ди хараахан зүрхэлсэнгүй, тэр ч бүү хэл тэрээр алдагдалтай байсан ч чөлөөт худалдааны гэрээг батлав. Гэхдээ л У-ди дайнд бэлтгэх ажилд нэн даруй оржээ. Хаанчлалынхаа хоёрдох жилд тэрээр өөрийн дотны хүн Жан Цянд юэчүүдийг эрж олоод хятадын цэрэгтэй зэрэг Хүн гүрэн рүү довтлох даалгавар өгч илгээв. Жан Цянийг хүлээхгүйгээр У-ди ажилласаар л байв. Маи хотод төрсөн Нйе И гэгч өөр нэг тагнуулчийг хятадын эд юмсыг Хүн гүрэн рүү нууцаар оруулж байгаа этгээд мэтээр эзэн хааны тушаалаар илгээв, тэр нь шанью-д итгэл олоод төрөлх хотоо дээрэмдэх саналыг түүнд тавьжээ. Маи хотын баялагт шунасан шанью тагнуулчид итгэж, 100 мянган цэрэг аван 133 онд Хятадын хил рүү оров.

VIII БҮЛЭГ. ТЭНГЭРИЙН ХҮЛЭГ[засварлах | кодоор засварлах]

МЭӨ 1 зуунд байлдааны тактик жинхэнэ хувьсгалд орж байлаа. Баруунд парфянчууд болон сармайтууд хүнд морин цэргийг ашиглах болов. Цэрэг болон моринд хайрст хуяг нөмөргөж өндөр оройтой дуулгаар толгойг хамгаална. Морьт цэрэг хүнд урт жад, гогцоо бариул бүхий илдтэй. Ингэж зэвсэглэсэн цэрэг эгнээ болон жагсаж хөнгөн зэвсэгт дайсныхаа цөмийг зад цохидог байв. Ийм маягаар сарматууд хар тэнгисийн талд скифүүдийг амархаан хөнөөж, парфянчууд ромын легионуудын довтолгоог няцааж Тигр, Евфрат мөрнөөс таягдан зайлуулсан билээ. Гэхдээ ийм цэрэгтэй болохын тулд үүнд нийцсэн адуутай болох хэрэгтэй байв. Давань (Ферган) оронд «тэнгэрийн адуунаас гаралтай, цусаар хөлөрдөг аргамаг хүлэг байдаг» гэж Жан Цянь эзэн хаан Удид ярьжээ. Энэ адууны гарлыг тайлбарлан бичихдээ: «Давань нутагт өндөр уулс буй. Эдгээр уулсад барьж авах аргагүй адуун сүрэг үржмү, иймд алаг цоохор гүү шилэн авч уулын азарганд гишгүүлэхээр уулын бэл рүү бэлчээн тавьдаг. Эдгээр гүүнээс цусан хөлстэй унага төрөх бөгөөд энэ унагыг тэнгэрийн хүлгийн үүлдэр гэж нэрлэх болжээ» хэмээн дурдсан байна. У-ди ямар ч аргаар хамаагүй Даваниас азарга авч, Хятадад «тэнгэрийн хүлэг» үржүүлэхээр шийджээ.

IX БҮЛЭГ. ҮХЭХ СЭХЭХИЙН ТУЛАЛДААН[засварлах | кодоор засварлах]

У-ди хаан өмнөд, дорнод, баруунд тэмцэл хийж хүчээ тарамдуулж байх хооронд хүн-чүүдийн жанжнууд тулалдаанд бэлтгэж байлаа. Хятадын эзэн хааны гол зорилго нь тэдний хүч чадлыг мохооход оршиж байсан нууц биш билээ. Хүн-чүүдийн авьяаслаг бөгөөд эрч чадалтай жолоодогч Гүйлихү шанью зуурдаар нас барж оронд нь дахиад л нялх балчир хүү, талийгаачийн ач суув. Гэвч цаг хугацаа эрчим чадалтай жолоодогч шаардаж байсан тул хүн-чүүдийн зонхилогчдын зөвлөл сонгуулийн хуучин тогтолцоондоо эргэж оров. 101 онд цусан төрлийн доод хан хөвүүдийн нэг, зүүн гарын их дүю-гийн бага дүү Зюйдихэу шанью-д сонгогдов. Зюйдихэу шанью болонгуутаа У-дитэй тохирох, зохицох оролдлого хийв. Тэрвээр саатуулагдсан элч төлөөлөгчдөөс нутагтаа буцахыг хүссэн бүгдийг суллав. Тэгэхлээр нь У-ди ихээхэн бэлэг дурсгал бүхий элч төлөөлөгч илгээж, шанью-г харьяат болон орохыг шаарджээ. Гэвч хятадын элч нар шанью-гийн өргөөнд ирэхэд хүлээн авсан бүх ёслол нь харьяатын тухай ямар ч яриа байхгүйг харуулжээ; шанью «энх ургийн» гэрээ байгуулахыг хүсчээ. Хэлэлцээ тасалдав. Гэрээ амжилтгүй болсны бурууг хятадын элч нар Зюйдихэу шанью-гийн дотнын хүн, чухамдаа түүний засгийн газрын толгойлогч Вэй Люй-д тохжээ. Вэй Люй бол хятадад хүмүүжсэн хүн-чүүдийн нэгэн байв. Нэгэн удаа түүнийг Хүн гүрэн рүү хятадын дипломат төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оруулан илгээхэд мах цус нэгтнийхээ үгийг сонсож, Хятадтай холбоогоо таслан, өөрийн ард түмэн рүү эргэж иржээ.

X БҮЛЭГ. ХҮН ГҮРНИЙ ХЯМРАЛ[засварлах | кодоор засварлах]

Зюйдихэу шанью тэнгэрт хальснаар ноцтой өөрчлөлтүүд гарах болов. Хятадын армийн шахалтыг няцаахад шаардагдаж байсан мэдрэлийн их хүчдэл гүн ядаргаагаар солигдов. Шинэ шанью Хулугу-г тойрч шинэ хүмүүс гарч ирлээ. Энэ нь цэрэг дайчид бус, уран нарийн ордныхон байв, тэд ургийн нөлөө бүхий илбэдэгчид болов; эмэгтэйчүүдийн эрх мэдэл өсөв. Хүн улсын шанью-гийн өргөө дорнодын эзний ордонтой улам бүр адил төстэй болсоор байлаа. Шинэ дэглэмийн анхны золиос нь язгууртан олзлогдогч Эршийн Ли Гуан-ли болов. Хулугү шанью хятадын бууж өгсөн жанжныг хүлээж аваад хүн-чүүдийн хуучин заншил ёсоор түүнд хүндэтгэл үзүүлэв. Эршийн гэр бүлийг цаазалсан гэдгийг шанью мэдэж байсан учраас түүнийг охинтойгоо гэрлүүлж, түүнд бусад цагаачдаас илүү нааштай хандаж байлаа; цагаачдын дотор Вэй Люй байсан бөгөөд байлдаанд Эршид ялагдсан учраас өшөө хорсол, атаархлаар бялхаж байсан аж. Хүн-чүүдийн заншлыг сайн мэддэг Вэй Люй өрсөлдөгчөө дарах арга ухааныг олов.

XI БҮЛЭГ. АХАН ДҮҮСИЙН ЗОДОЛДООН[засварлах | кодоор засварлах]

Бүх фронт дээр цэргийн бүлэглэлийнхэн ялагдал хүлээж байх тэр үед Жуанькюй-яньжи тэсвэртэйгээр хүлээж байв, хүлээсэн цаг нь ч иржээ. ХюйлюйЦю- анькуйд гологдсон тэрээр баруун гарын жүки-ван Туцитантай сүжирчээ. Туцитан бол жүки ванг залгамжлахаар авсан, Увей шаньюгийн удам байв, өөрөөр хэлбэл хүн-чүүдийн дээд язгууртанд багтаж байжээ. Туцитан, түүний дурлалт бүсгүй Жуанькюй-яньжи эцгээсээ зүүн гарын их зюйкюй хэргэм авсан, энэ бүсгүйн бага дүү Дүлүнки нар цэргийн бүлэглэлийнхний дайсан нь байв. Тэдний улс төрийн лоозон нь Хятадтай найрамдах явдал байлаа, гэвч тэд юуны өмнө эзэн суудал залгамжлах ёс жаягийг өөрчилж, ургийн язгууртнуудыг хоёрдугаар зэрэг рүү шахаж, бүх хэргэм, төрийн албан тушаалыг ойр дотныхондоо, өөрөөр хэлбэл, шанью-гийн ургийн гишүүдэд өгөхийг эрмэлзэж байсан аж. Вангийн хэргэмийг эцгийн талын шууд шугамаар дамжуулах нь албан тушаалыг ээлж дараалал баримтлан олгодог байсан хуучин хэв ёсыг эвдсэн хэрэг болно. Ээлж дарааллын зарчмыг эвдэх нь нэгэн ургийн дотор янз бүрийн бүлэглэл буй болгоно гэсэн үг, ингэхлээр ураг задарна гэсэн үг, харин Хүн гүрэн ургийн зарчим дээр үндэслэж байсан учир ураг задрах нь гүрэн нурна гэсэн хэрэг байлаа. Энэхүү алдар нэрд дуртай Жуанькюй-яньжи, түүний зэрлэг бүдүүлэг дүү Дүлүнки, хонзогногч Туцитан нарт улс орон нурах нь ямар хамаа байна вэ? гэнэ. Эрх мэдлээс шахагдсан тэд гомдохоос өөр юм мэдэхгүй байв. Дайснаа дарж авах хэрэгслэлийг тэд тэвчээртэй бөгөөд цуцалтгүй эрж хайж байлаа, тэгээд ч эцсийн дүндээ тийм боломж олжээ.

XII БҮЛЭГ. ЭРХ ТУСЫГ ДАХИН ОЛОВ[засварлах | кодоор засварлах]

МЭӨ I зууны сүүл гэхэд Хятадын эзэнт улс хоёр мянган жилийн хойно Манжийн эзэнт улсын хүрсэн тэр хязгаарт хүртлээ хөгжөөд байв. Тэр үеийн Хятадын байдал төлөвийг орчин цагийнхан нь хэрхэн үнэлж байсныг авч үзье. «Вү-ди-гийн (У-ди, Л .Г.) хаанчлалын үед ... хүн-чүүдийг хазаарлан зогсоох сонирхлын үүднээс хүн-чүүд Баруун эзэмшлийг нь булаах бий хэмээн санаа зовж зүүн талд тангадуудтай холбоо байгуулав. Гэвч Ордосын ард дөрвөн муж нээсний дараа хүн-чүүдийн баруун гарыг огтлох, өмнө талд тэднийг тангад, юэжи нараас салгахын тулд Юй-мынь-гуань цайз байгуулан, Баруун хязгаартай холбоо тогтоов; туслах хүчгүй болсон шанью Их Цагаан хэрмээс хойш ихээхэн холдов, ингээд цөл талын өмнүүр вангийн ордууд алга болов. Вынь-ди (179-157 он) хаанаас хойш бүтэн таван үеийн турш ард түмэн амгалан тайван байж, эзэнт улс баяжин цэцэглэж, цэрэг олшрон хүчтэй болов; иймээс хярс, яст мэлхий үзэнгүүт Жу-яй зэрэг бусад долоон мужийг нээв; жүржийн охь, хулсан таяг сонирхож Зангэ, Юэсүй-г байгуулав; усан үзэм, тэнгэрийн хүлгийн тухай сонсож Давань болон Аньси рүү цөмрөн оров. Үүний дараагаар хатан хааны өргөө гэрэлтэн гялалзсан сувд, хээ гуатай яст мэлхий, өмнө зүгийн хөх хэрээний өд, хярсний эврээр хийсэн сийрэг эдлэлээр бялхах болов; ордны хаалганууд дээр гадаадын шилдэг угсааны морьд, лужир том заан, арслан, тайган ноход үзэгдэнэ; амьтны гадаад хүрээлэнд том том шувууг олноор тэжээнэ. Гадаадын ховор нандин зүйлс тал талаас цутгах болов...

XIII БҮЛЭГ. ХАГАРАЛ[засварлах | кодоор засварлах]

Юй шанью хүчтэй, хурц ухаантай хүн байв. Тэрээр Ханчуудын хүчирхэг эзэнт улсыг сэргээхийн тулд Ван Маныг унагахад тусалсан юм биш. Тэрээр шинэ эзэн хаан Гэнши- г дэмжихээс нэн даруй татгалзаж «улаан хөмсөгтнүүдтэй» холбоо байгуулан тэр хааныг мөхөөв. Алагдсан хааны ах Лю Сю босогчдын толгойлогч Лю-Пэн-зыг дармагц шанью шинэ өрсөлдөгч Лу Фанийг дэвшүүлэн гаргаж ирэв. Лу Фан авьяаслаг балмад этгээд байсан бололтой. Тэрээр Ван Маны эсрэг хилийн хэсэг нүүдэлчдийн жижиг бослогыг толгойлж, тэдэнтэйгээ хүн-чүүдийн захиргаанд иржээ. Тэрээр хүн-чүүдтэй хамт нэлээд хэдэн жил амьдрав, тэгэхдээ өөрийгөө Лю ургаас гаралтай ван, өөрөөр хэлбэл хааны дээхний төрөл садан гэж ойлгуулсаар байв. «Улаан хөмсөгтнүүд» ялагдсан тул шанью хятадын хэрэгт оролцох шинэ шалтаг эрж хайх болов, гэтэл энд Лу Фан яг тохирчээ. Тэрээр ч хятадын хаан суудалд үзэлцэхэд бэлэн хэмээн зөвшөөрчээ. Шанью түүнд Хятадаас дэмжлэг олж өгөв, жанжин Ли Хин өрсөлдөгчийн талд орохоор болж л дээ. Удалгүй Лу Фан хүн-чүүдийн морин цэргийн дэмжлэгтэйгээр Хятадын хойд талд үлэмж нутаг дэвсгэрийг эзлэн авав. Хятадын хаан Гуан У-ди (Лю Сю) 30 онд шаньютай хэлэлцээр хийх гэж дахин оролджээ, гэвч шанью түүний саналыг эсэргүүцэн няцааж Хүн гүрнийг Хятад улстай эн чацуу хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Хэлэлцээр хийх гэж жилээс жилд оролдсоор, дайн болдгоороо болсоор. 33 онд хятадын цэрэг хүн-чүүдийн эсрэг хөдөлсөн боловч бүрэн цохигдов. Хүнчүүд довтлохоо нэмэгдүүлэв. 37 онд тэд хилээр цөмрөн орж хятад цэргийг цайз руу нь хөөж оруулав.

XIV БҮЛЭГ. ЦАГИРАГА ХАНЗРАВ[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Хүн гүрэн цэцэглэн мандаж байв. Хятадтай худалдаа наймаа идэвхтэй хийж мал сүргээ өсгөж чадсан нь үүнд нөлөөлжээ. Нүүдэлчдийн дунд дэг ёс тогтож, хулгай дээрэм, замбараагүй явдал арилав; хүн амын тоо өслөө. Хойд Хүн улсад 10 жилийн (73-83 он) дотор базаахгүй тал руугаа хандсан өөрчлөлт гарч байв; үүнийг дам шинжүүдээр нь таамаглаж болно. Ахлагч Гилюс хэмээгч Хятадад урвав; тэрээр 38 мянган хүн, олон тооны мал сүрэг авч оджээ. Баруун хязгаарынхан хойд Хүн улсын эсрэг цэргийн холбоо байгуулах тухай Хятадтай хэлэлцээ хийж эхлэв. Хүнчүүд болон динлинчүүдийн хоорондын харилцаа муудаж, сяньбичүүд хятадуудтай төгс холбоо тогтоов. Бүс бараагаар гачигдах болсон тул хойд шанью 84 онд Хятадад хандаж худалдаа наймаа хийх хүсэлт тавив. Энд чөлөөт худалдааны тухай яриа байсангүй, хүнчүүд бүс барааг ямар ч хамаагүй үнээр худалдан авахыг хүсэж байсан тул хятадын засгийн газрын монополийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ. Энэ санал хятадуудад ихээхэн ашиг орлого өгөх байсан тул тэд нүд ирмэхийн зуур зөвшөөрсөн байна. Их зюйкюй Имоги ван олон тооны үхэр, адуу зарахаар тууж явтал замаас нь өмнөд хүн-чүүдийн хөнгөн морин цэрэг дайрч, мал сүргийг нь булааж авав. Худалдаа наймаа бүтсэнгүй.

XV БҮЛЭГ. СҮҮЛЧИЙН ЦОХИЛТ[засварлах | кодоор засварлах]

Дайчин сяньбичүүдийг тогтоох аргагүй, тэднийг бага ч гэсэн зохион байгуулахын тулд ер бусын хүчтэй эрэлхэг зориг бүхий хүн хэрэгтэй байв. Тийм хүн олджээ, хамгийн хачирхалтай нь тэр хүн, сурвалж ёсоор бол, ердөө л 14-хөн настай байжээ. Таншихай 141 онд төрсөн.Түүний эцэг хүн-чүүдийн цэрэгт гурван жил алба хаагаад буцаж ирэхэд хүүтэй болчихсон байв. Тэрээр эхнэрээсээ тайлбар шаардахад авгай нь ийн ярьжээ: нэгэн удаа тэрбээр замаар явж байтал тэнгэр дуугарав, тэнгэр өөд харлаа; тэгтэл түүний ам руу жижиг дусал унав, түүнийг тэр залгичихжээ, үүнээс хүү төрсөн гэв. Нөхөр нь ийм юманд үл итгэн хүүхдээс нүүр буруулав, хүүг эхнэрийн садан төрлийнхөн өсгөжээ (11, с.154). Домог бол их хүний амьдралыг байнга гоёж чимдэг юм, гэвч өөр нэг зүйл сонин байна, юу гэвэл, Таншихай залуугаасаа эцэг эхийн дэмжлэгийг олсонгүй, хожим хойно түүний хийсэн бүх зүйл нь түүний хувийн авьяас чадварын үр дүн байлаа. Домогт түүний төрсөн оныг гуйвуулсан гээд бодсон ч гэсэн үүнийг онцлон тэмдэглэх нь чухал юм. Эр зоригтой, гарамгай авьяас чадвартай учир тэрээр 156 онд зонхилогчоор сонгогдов. Сяньбичууд зонхилогчийг нэг их онцгой тэмцэлгүйгээр сонгож байв, учир нь түүний эрх мэдэл өчүүхэн, гэтэл Таншихай шал өөр ажгуу. Тэрээр өөртөө ордон барьж, олон тооны нөхөд цуглуулан, хамгийн гол нь, сяньбичуудын бусад бүх зонхилогчдыг толгойлох болов. Цаг хугацаа ч Таншихайд таатай байв, юу гэвэл, нэгдэж нягтрах нь зайлшгүй гэдгийг сяньбичууд ойлгож эхэлж байв, үүнийг хэрэгжүүлэх нь залуу жолоодогчийн хувь тохиол болжээ. Нэгдэж нягтарсаны үр ашиг нэн даруй гарав.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]