Ноён уулын булш
Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог.
Хүннүгийн талаар товч түүх
[засварлах | кодоор засварлах]Ноён уулын булш Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун Шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.
Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү, Хан гүрэн хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Хүннүгийн үеийн олдворууд олдсон нь
[засварлах | кодоор засварлах]Түүхэнд нэрээ дурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач, генрал Пётр Козловын удирдсан Монгол, Төвөдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олж аваад орос руу гаргасан байна.
Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Археологчид энэхүү экспедицээрээ буга, сарлаг, барс дүрс хатгасан хатгамал ширдэг,торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг байсан бөгөөд мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, амуу будааны зүйлс олжээ. 1925 онд Пётр Козловын олдворуудын ач холбогдолыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний ангийг Монгол руу илгээсэн байдаг. Тухайн экспедици Туул голын сав газраар явж 92 булш бүртгэн шинжиж, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён ууланд булш малтаж Хүннүгийнх болохыг нь тогтоосон байдаг. 1927 онд Андрей Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс,торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ-ний 1-р онд Хятадын Сычуань мужид хийгдсэн болох нь батлагджээ. Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгууртнуудаа урд талдаа үүдэвчтэй, дөрвөлжин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хашлаган дотор банзан авсанд оршуулдаг байсныг тогтоож чадсан юм. Ноён уулын булшийг малтсан нь XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Хүннүгийн булшинд өнөөг хүртэл үе үеийн судлаачдын хийсэн малтлагаар алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модон эдлэлээс гадна шилэн чимэг, хүрэл толь зэрэг эд зүйлс олдсоор байлаа.
Археологийн олдворууд
[засварлах | кодоор засварлах]Манай улсын нутагт хүннү нарт холбогдох дурсгалууд болох булш оршуулга, хот суурины үлдэгдэл цөөнгүй байдаг юм. XX зууны 20-иод онд Төв аймгийн Борнуур сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь Хүннүгийн язгууртны булшнууд байсан юм. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. Хүннүгийн нарсан банзаар зааж хийсэн авс. Ноён уулан дахь уг булшийг Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедиц 1924 онд малтсан бөгөөд тэндээс олдсон ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд монголын хосгүй үнэт дурсгалын нэг билээ. Одоо Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдан буй эсгий ширдэг нь дээр дурдсан Ноён уулын 6-р булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм. Ноён уулын булшнаас олдсон хүннүгийн язгууртны дүрс. Язгууртны дүрсийг уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхараатай нүд, хурц хараатай, уруулны нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэйгээр урласан бөгөөд уг дүрслэлийг зүү ороох аргаар хийжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжсэн байна. Нэхмэлийн дотор талд амьтны дүрс 18-ыг үйлджээ. Ширдэгт дөрвөн төрлийн амьтадыг дүрслэсэн байна. Сарлаг, буга, дэлтэй боловч сүүлба биеийн байдал