Jump to content

Хөх хот дахь Монголын Ерөнхий консулын газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөх хот дахь Монголын Ерөнхий консулын газар - Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас гадна БНХАУ-д байдаг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн 3 газрын (Шанхай дахь ЕКГ, Эрээн дахь ЕКГ) нэг юм.

Монгол Улсын Гадаад яамны сайдын 1957 оны 3-р сарын 13-ны өдрийн №19 тушаалаар БНМАУ-ын БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот дахь Ерөнхий Ц.Дашийг Ерөнхий консул, Ж.Цамбыг нарийн бичгийн даргаар томилсон байна. Анх 1957 онд байгуулагдсан уг ЕКГ нь хоёр жил орчим үйл ажиллагаагаа явуулж байгаад тухайн үед хоёр улсын улс төрийн харилцаа болсоны учраас "санхүү-эдийн засгийн хүндрэлийн улмаас" гэх тайлбартай 1959 оны 3-р сарыын 1-нд хаагдсан байна.

1970-аад оны сүүл үеэс харилцаа аажмаар хэвийн болж эхэлсэн бөгөөд 1989 оны 3-р сарын 30-нд БНХАУ-ын Хөх хотод ЕКГ-ыг сэргээн байгуулах тухай БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр байгуулж, 1989 оны 7-р сарын 10-нд ЕКГ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

ЕКГ-ын үйл ажиллагаа явуулах консулын тойрогт Хөх хот, Бугат, Ухай, Улаан хад, Улаанцав, Тунляо, Ордос, Баяннуур хотууд болон Альшаа аймаг хамаарагддаг болно.

Хөх хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан хүмүүс:

Овог нэр он жил
1 Ц.Даш 1957-1959
2 З.Саарал 1989-1994
3 Даваагийн Дашдовдон 1994-1997
4 С.Буд 1997-2000
5 Самдангийн Чулуунбатар 2000-2006
6 Цэрэндэмбэрэлийн Баасанжав 2006-2010
7 Батцэнгэлийн Энх-Амгалан 2010-2014
8
9
10 Ш.Оргил

2022 оннос хойшхи бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]
д/д Нэр Албан тушаал
1 Ш.Оргил Ерөнхий консул
2 С.Ариунтуяа Консул
3 Н.Дэжид Консул
4 Ж.Гантөмөр Дэд консул
5 Т.Мягмарсүрэн Атташе
6 О.Билгүүн Атташе
7 С.Алтангэрэл Атташе
8 Д.Отгонболд Аж ахуйн эрхлэгч

Албан ёсны цахим хаяг: huhhot@mfa.gov.mn

[засварлах | кодоор засварлах]

Хаяг: Unit #5, Building #5, Wulan Residential area, Dongying south street Saihan district, Huhhot, Inner Mongolia, P.R.CHINA. Post code: 010010