Jump to content

Цагааны Оюундарь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цагааны Оюундарь (1970 онд төрсөн) - Монголын сэтгүүлч, Ардчилсан Намын дэд дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал.

1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Монгол Телевиз буюу одоогийн МҮОНТ-д сурвалжлагчаар орж aжилласан төдийгүй богино хугацаанд өсөн дэвжиж тоймч, программын даргаар ажиллаж байв.

Тэрбээр 1999-2001 онд "Ийгл" телевизийн дэд захиралаар ажилласан.

1990 оны сүүлчээр “Зууны луйвар” цуврал нэвтрүүлэг хийж шуугиан тарьж байв.

1998 онд Монгол улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч. 

2006-2008 онд АНУ-ын Беркли хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл зүйн Магистр"-ын зэргийг хамгаалсан.

2015-2018 онд Монголын Үндэсний Олон нийтийн Телевизийг удирдаж байх хугацаанд 500 анги уран сайхны кино бүтээх суурийг тавьжээ.

Ц.Оюундарь нь удам дамжсан сэтгүүлч. Түүний эцэг Монголын Үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Мятавын Цагаан.

Ц.Оюундарь Монголын Мэргэжлийн Сэтгүүлчдийн Холбооноос 2009 онд “Радио телевизийн шилдэг амжилт” шагнал, 2000 онд “Хэвлэлийн эрх чөлөө” шагналыг тус тус хүртэж байсан бөгөөд 1997 онд оны шилдэг сэтгүүлчээр шалгарч байв.

Тэрээр Беркли (Berkeley) дэхь Калифорниагийн Их Сургууль (University of California)-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж байх хугацаандаа Үндэсний Телевизийн Академиас Эмми тэтгэлэг (Emmy Scholarship), 2007 онд Беркли (Berkeley) дэхь Хүний Эрхийг Хамгаалах Төвөөс зуны тэтгэлгийг хүртэж байсан юм.