Jump to content

Цахим өртөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цахим өртөө

Цахим Өртөө (Англиар Tsahim Urtuu) нь дэлхийгээр тархсан Монголчуудыг хамарсан байгууллага юм. Анх 1999 оны тавдугаар сарын 31-нд Mongol.net нэртэйгээр, Сан Францискогоос Ш.Баатар, Лондонгоос Д.Цэрэнбат, Токиогоос М.Сугар-Эрдэнэ нарын 24 гишүүнтэйгээр байгуулагдаж, Герман улсад улс төрийн ухаанаар мастерт суралцаж байсан Я.Бямбабаяр анхны имэйл бичиж байжээ.

Гадаадад байгаа Монголчуудын “Эрдэм мэдлэг, эв нэгдлийн хослол, энэ монголын хөгжлийн түлхүүр” болсон Цахим өртөө сүлжээ нь Монголын Интернэтийн хөгжилд өөрийн тодорхой хувь нэмэр оруулж, агуулгын хувьд, хэрэглэгчийн хувьд маш том түлхэц болсон. Анх байгуулагдсан цагаас нь өдгөөг хүртэл гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, аялж явсан мянга мянган залуус хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцож эх оронтойгоо холбоотой байж, Интернэтийн хэрэглээ, агуулга, үр ашгийн талаар үй олон тус дэмийг эх нутгийн зүг залсан билээ.

  • Монгол агуулга бараг байхгүй эхний үед мэдлэг, мэдээлэл тараах нэг гол суваг болж;
  • Өдгөө гадаадад байгаа цөөнгүй Монгол бизнесийн эхлэл суурь болсон орчинг бүрдүүлж;
  • Хүн бүрд танилын хүрээгээ өргөтгөх боломж гаргаж;
  • Хувийн асуудалдаа тус дэм авч, үнэнч, ёс суртахуунтай соёлтой харьцаанд суралцаж боловсрох;
  • Бусдад зөвөөр нөлөөлж, олныг манлайлж хүмүүжүүлэх боломж бололцоог онлайнаар бий болгосон нь Цахим өртөөний Монголын Интернэтэд оруулсан гол хувь нэмэр юм.

Өдгөө нутагтаа буцаж очоод эх нутгийн хөгжилд гар биеэ оролцож буй монголчууд тоолж барахгүй олон бий.