Цогтоогийн Мөнхбаяр
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 7 сарын 5, 1988 |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Аймгийн хурц арслан |
| Аймгийн хурц арслан | 2019 |
| Аймгийн арслан | 2012 |
| Аймгийн начин | 2011 |
Цогтоогийн Мөнхбаяр нь Увс аймгийн Хяргас сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх.
Наадмын амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]- Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн заан Тэрбишийн Аваадоржийг давж, хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Эрдэнээгийн Батбаатарт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат сумын заан Дэмчигийн Урианхайг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Гэлэгпилийн Баасансүрэнг тус тус давж, гурвын даваанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Болдбаатарын Батжаргалд өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Баасанцэрэнгийн Эрдэнэлхагвыг давж, хоёрын даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Цэдэнбазарын Одбаярт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат сумын заан Ганбатын Батчулууныг давж, хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын начин Бередмуратын Серикт өвдөг шороодсон.
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| д\д | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2011 | Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. | 256 |
| 2012 | Увс аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Нямбуугаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 256 |
| 2019 | Увс аймгийн баяр наадамд аймгийн начин Х.Мөнхжаргалаар найм даван түрүүлж "Хурц" чимэг нэмсэн. | 256 |