Jump to content

Цэвэгмидийн Гайтав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэвэгмидийн Гайтав (1929 онд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт төрсөн-1979 онд нас барсан) -Монгол Улсын яру найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн.

1948 онд санхүү-эдийн засгийн техникум төгссөн. 1952 онд Багшийн дээд сургууль төгсжээ. 1948 оноос уран зохиол сонирхон бичиж энэ завсар хүүхдэд зориулан олон шүлэг, дуу бичжээ. 1965-1968 онд "Пионерын үнэн" сонинд хариуцлагтай нарийн бичгийн дарга.

Түүний "Шүлгүүд", "Улаан туг", "Гэрэлт хөшөө","Карл Маркс", "Сайхан эх орон" зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлэгдсэн юм. Шилдэг бүтээл туурвисан учир 1961 онд «Дамдины Сүхбаатар» гэдэг найраглалаараа БНМАУ-ын төрийн шагнал, 1967 онд МЗЭ-ийн шагнал, 1971 онд МХЗЭ-ийн шагнал, 1979 онд БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. ""Гүн галуутайн хүү"" шүлэг.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэвэгмидийн Гайтавын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Их найрагчийн нутагт" яруу найргийн наадам 2019 оны 9-р сарын 6-9-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд болсон.