Цэнхэр оцон шувуу

Цэнхэр оцон шувуу
Австралийн амьтны хүрээлэнд.
Австралийн амьтны хүрээлэнд.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Оцон шувууныхан
Төрөл: Eudyptula
Зүйл: E. minor
Латин нэр
Eudyptula minor
(J.R.Forster, 1781)

Цэнхэр оцон шувуу (Eudyptula minor) нь оцон шувууны хамгийн жижиг зүйл юм. Австралийн өмнөд хэсгийн эрэг хөвөө, Тасмани, Шинэ Зеланд болон Чили орчмоор тархан нутаглана.

Биеийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Энэхүү жижиг Цэнхэр оцон шувуу нь 41 см өндөр, 1 кг жинтэй. Эр нь эмээс биеэр арай том ба хоёул өнгө үзэмжээр адил төстэй. Хар саарал өнгийн хошуу нь 3-4 см урт байна. Дундажаар 6.5 жил амьдрах ч, судлачдын бөгжилсөн зарим оцон шувуу нь 20 орчим насалсан бүртгэл бий.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Цэнхэр оцон шувуу нь загас, арваалж болон далайн бусад жижиг амьтан барьж иддэг. Тэд ерөнхийдээ эрэг орчмоор хооллох ба 2 м-с илүүгүй гүнд, 21 с орчим шумбадаг аж.

Үржил[засварлах | кодоор засварлах]

Цэнхэр оцон шувуу нь 3, 4 наснаас үржилд орно. Эм нь 1-2 өндөг гаргадаг.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цэнхэр оцон шувуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Eudyptula minor – Викимедиа зураг, бичлэг, дууны сан