Цэргийн урлаг

Цэргийн шинжлэх ухааны үндсэн цөм ухаан нь цэргийн урлаг юм. Цэргийн урлаг нь аливаа зэвсэгт тэмцлийн хууль, зүй тогтол, шинж чанар, түүнд бэлтгэх, хангах, явуулах тухай онол, практикийн нэгдэл юм. Тэр нь цар хүрээний хувьд стратеги, тактик гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.