Цэрэндашийн Дамиран

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Цэрэндашийн Дамиран (1948 оны 9 сарын 15 - 2010 оны 5 сарын 1) нь Монголын төрийн зүтгэлтэн байв. 2000 - 2008 онд УИХ-ын гишүүнээр, мөн 1992 - 1994 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байжээ. Гавъяат барилгачин цолтой.

Тэрээр Ховд аймгийн Чандмань суманд төржээ.

Боловсрол[засварлах | edit source]

1956 онд Ховд хотын дунд сургууль, 1966 онд МУИС, 1977 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1982 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, 1989 онд Москвагийн Барилга инженерийн дээд сургууль, 1998 онд Ирландад удирдлагын академийг дүүргэсэн, инженер, эдийн засагч мэргэжилтэй.

Ажилласан байдал[засварлах | edit source]

  • 1971 - 1992 онд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ХАА-н барилгын трест, Цахилгаан сантехник угсралтын трестэд инженер, ахлах инженер, ерөнхий инженер, дарга
  • 1992 - 1994 Барилга, хот байгуулалтын сайд
  • 1994 - 1996 Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд
  • 1996 - 2000 Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2000 - 2008 Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2010 Ерөнхий сайдын зөвлөх