Цэрэндоржийн Лувсан
Цэрэндоржийн Лувсан (1896 онд Түшээт хан аймгийн Жонон засаг улсад туслагч гүнгийн хошуу, одоогийн Төв аймгийн Заамар сумын нутагт төрж, 1938 онд нас барсан) - Орчин цагийн Архивын албаны ууган ажилтан. Судар бичгийн хүрээлэнгийн хуучин данс хараа эмхлэх эрхлэгч, Ардыг гэгээрүүлэх яамны эрхэлсэн түшмэл.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг Чүлтэмийн Цэрэндорж, эх Жалцавын Баживын нарын ууган хүү нь болон 1896 онд мэндэлжээ.
Тэрбээр 1905 оны орчим Их Хүрээнд ирээд Эрдэнэ Шанзудбын яамны монгол бичгийн сургуульд суралцан төгсөөд Эрдэнэ Шанзудбын яаманд бичээчээр ажиллан ажлын гараагаа эхэлж, Засгийн газрын төлөөний түшмэл, Намын зохион байгуулагч, Номын сангийн эрхлэгч зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
Ц.Лувсан нь монгол, төвөд хос бичигтэй, хуучин цагийн бичгийн өндөр боловсролтой нэгэн байжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны 12-р сарын 5-ны өдрийн 10-р тогтоолоор Ц. Лувсанг Архив хариуцсан эрхлэгчээр томилжээ.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]2020 онд Архивын ерөнхий газар, Төв Аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газар хамтран Ц.Лувсангийн мэндэлсний 125 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөний нээлт, “Монгол Улсын архивын албаны ууган ажилтан Ц.Лувсангийн баримтат өв, 1895-1938” архивын баримтын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг Заамар сумын нутагт зохион байгуулсан байна.