Jump to content

Цэрэндэжидийн Гантөмөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэрэндэжидийн Гантөмөр
Төрсөн
ХарьяалалМонгол
Иргэншил Монгол
МэргэжилЖүжигчин

Цэрэндэжидийн Гантөмөр - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин.

Архангай аймагт бүрэн бус дунд сургууль төгссөн. Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумд суралцаж байгаад УХДТ-т дагалдан жүжигчнээр 1954 онд орсноос хойш насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”-ийн Шийнэн, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн салга ноён, И.Тылийн “Страконецийн хөөрөгт цоорчин”-ы Шванд, А.Штейны “Хувийн хэрэг”-ийн Степан, Ч.Чимидийн “Босгон дээр”-ийн Лувсан, “Сэтгэлийн дуудлагаар”-ын Төмөр, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”-ын Дорж, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Сономбаатар, В.Шекспирийн “Отелло”-гийн Отелло, Ч.Чимид, Л.Ванган нарын “Түмний нэг”-ийн Чинбат, Н.Погодины “Буутай хүн”, С.Ермалинскийн “Цаг өөр болжээ” жүжгийн Ленин гэх мэтчилэн тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээж, “Ээдрээ”, “Галилейн амьдрал”, “Найрын ширээний ууц” жүжгийн гол дүрүүдээрээ төрийн шагнал хүртжээ. 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ. Жүжигчний хөдөлмөрийнхөө хажуугаар СУИС-д олон жил багшилсан.

  1. eagle.mn: Ардын жүжигчин Ц.Гантөмөр таалал төгсчээ, нийтлэгдсэн 2016-03-16, хандсан 2016-11-05