Чавхдаст хөгжмийн зэмсэг

Чавхдаст хөгжим гэж, чавхдасыг нь чичиргэж дуугарган тоглодог хөгжмийн зэмсэг юм.

Чавдаст хөгжмийн чавхдасыг юугаар чичиргэж байгаагаас нь хамаарч чавхдаст чимхүүр (ятга, шудрага), чавхдаст нумт (морин хуур, хуучир, шанаган хуур), чавхдаст цохилуур (ёочин) хөгжим гэж ялгана.