Ёочин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ёочин

Ёочин нь 4 хөлт сууринд тавьж утсан чавхдасыг хоёр (туян) хулсан цохиураар цохиж хөг аяс гаргаж тоглодог трапец хэлбэртэй модон гадрага бүхий хавтгай хөгжмийн зэмсэг юм.

Энэ нь Халхчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийн чавхдаст цохилуур хөгжмийн төрөлд багтана.

Урьд нь "оёчир", "янжир" гэх мэтийн янз бүрийн нэртэй байсан бөгөөд олон хэлбэр төрхөөр Ази болон зүүн Европын зарим улс үндэстний дунд нэлээд тархсан хөгжмийн зэмсэг юм.

Ёочин хөгжмийн зэмсгийг "Ян цинь" гэж хятадаар хэлдэг (утга нь гадаад хуур) чавхдаст хөгжмийн зэмсэг. Мин улсын үед (1368-1644) Хятадад нэвтэрсэн. Араб Персээс өрнө дахинд уламжилсан цаг үетэй төлөв тохирох ажээ гэж судлаачид тайлбарладаг[1]. Монголоор янчир нэртэй байсныг сунжруулан ёочин гэх болжээ. Дундад зуунаас эдүгээ хүртэл орон тив дамжин хувьсан өөрчлөгдөхдөө тухай тухайн үндэстний хөгжмийн сэтгэлгээнд тохируулан хэрэглэсээр ирсэн байна. Ийм төрлийн зэмсэг Иранд-Сантур, Польш, Унгар, Молдав, Румын, Украйнд-Цимбал, Узбект-Чанг, Тажикт-Чанк, Солонгост-Янгум гэх олон төрөл зүйл болон дэлгэрсэн. Манай уламжлалд 1991 оноос хойш 8, 10, 12 эгшгийн эгнээг багтаасан 6-7 төрлийн ёочинг хэрэглэж эдүгээ хүрчээ. № 400, 401, 402, 501, 601 загварын ёочин орчин цагийн хөгжмийн туршлагад бүрэн нэвтрээд байна.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Ж.Бадраа. Монгол ардын хөгжим. 1998. 139-р тал