Jump to content

Чернобылийн осол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орхигдсон хот Припять. Алсад Чернобылийн АЦС харагдаж байна

Чернобылийн осол нь 1986 оны 4 сарын 26-нд орон нутгийн цагаар шөнийн 1:23-д, тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын хэсэг болох Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украйн Улс, одоогийн Украйн улсын нутагт орших Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан цөмийн осол юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт цөмийн эрчим хүчний үйлдвэрийн осол бөгөөд Олон улсын цөмийн үзэгдлийн хэмжүүрээр 7-р зэрэглэлд багтах цорын ганц осол юм.

Припять хотын ойролцоо орших, Чернобылийн АЦС-ын 4-р реакторт бага эрчим хүчний системийн тест хийх явцад осол гарсан. Эрчим хүчний хэмжээ гэнэт эрс өссөн бөгөөд аюулын горимд шилжүүлж, системийг унтраах гэж ажилтнууд оролдсоноор хяналтаас гарч, хэд хэдэн дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн урсгал нь Припять орчмын бүс нутаг төдийгүй ЗХУ-ын баруун хэсэг, Зүүн Европ, Баруун Европ, Хойд Европт хүрсэн гэдэг. Ослын улмаас Украйн, Беларусь, Оросын нутгийн өргөн уудам бүсээс 336,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.


Жил бүрийн 4 сарын 26-нд цацраг идэвхт бодист хордож, сүйрэлд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. ТУХН-ийн гишүүн орнуудын санаачилгаар НҮБ-ын шийдвэрээр энэ өдрийг тэмдэглэх болжээ. 4 сарын 26 ний өдрийг яагаад сонгосон нь цаанаа учиртай. Энэ өдөр Украины Чернобылийн атомын цахилгаан станц /АЦС/ дэлбэрсэн юм. Чернобылийн АЦС нь 1977 оны 9 сарын 27-нд ашиглалтанд оржээ. Тус цахилгаан станц анх 1 сая квт хүчин чадалтай байлаа. 1978 оны 12 сарын 22-нд тус АЦС-ын хоёр дахь блок, 1981 оны 12 сард гурав дахь блок, харин 1983 оны 12 сард дөрөв дэхь блок нь ашиглалтанд орсон байна. Украинд нийтдээ 75,3 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байсны 4,7 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нь Чернобылийн АЦС гаргаж байлаа. 1986 оны 4 сарын 26-ний шөнө 1 цаг 23 минутад Чернобылийн АЦС-ийн 4-р блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар гарсан юм. Уг шөнө АЦС-т нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийж байжээ. АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна. Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсаныг хожим тогтоосон юм. АЦС-д дэлбэрэлт болсоноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм. Чернбылийн орчимд байсан хүмүүс Хиросимо хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна. Дэлбэрэлтийн үеэр 30 км-ын эргэн тойрон газар цацраг идэвхит бодист хордсон байна. нийт 160 мянган квадрат км талбай химийн бодист хорджээ. Украин улсын хойд хэсэг, Беларусь, Оросын баруун хэсэг цацрагт хорджээ. Нийт хордсон 60 мянган квадрат км газар нутаг дээр 2,6 сая хүн амьдарч байлаа.АЦС дэлбэрсэний дараа 4 сарын 27-ний өдрийн 14 цагт Украины Припять хотын бүх оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. 3 цагийн дотор Припять хотоос 45 мянган хүнийг гаргажээ. Хотын оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэхдээ гэрээсээ ямар ч ачаа тээш авч болохгүй гэж сануулаад, хүмүүсийг 3 өдрийн дараа гэрт нь буцаана гэжээ. Гэрийн тэжээмэл амьтадаа ч үлдээхийг тушаажээ. Хожим хотод байсан бүх гэрийн тэмжээмэл амьтадыг буудаж устгажээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүлдээр АЦС-ын сүйрлийн дараах хохиролыг ярьж байхад, харин ЗХУ-ын Киев, Белорусийн бусад хотуудад 5 сарын 1-ний МАЙН баярын өргөн зугаалага болж байлаа. Оршин суугчдийн дунд цочирол үүсгэхгүйн тулд баярыг өргөн зугаалгийг урьдийн адил хийжээ. Сүйрлийн дараах өдрүүдэд АЦС-аас 10 км-ын зайтай орших суурин газруудын оршин суугчдийг нүүлгэсэн байна. 5 сарын 2-нд АЦС-аас 30-кмын алсад байдаг суурин газруудын иргэдийг нүүлгэх шийдвэр гаргасан байна. 1986 оны сүүлээр Чернобылийн атомын цахилгаан станцийн ойр орчимийн 188 суурин газрын 116 мянган хүнийг нүүлгэсэн гэсэн албан ёсны баримт байдаг. Чернобылийн атомын цахилгаан станцийн сүйрлийн дараа хохирол арилгах ажилд 600 мянган хүн оролцсон байна. Чернобылийн АЦС дэлбэрсэн тухай Зөвлөлтийн эрх баригчид чандлан нууцалж байлаа. Сүйрлээс хойш 3 өдрийн дараа буюу 1986 оны 4 сарын 30-нд Шведийн Форсмарк АЦС-ын албан хаагчид маш хүчтэй цацрагийн туяаг бүртгэж авсан байна. Энэ цацраг тэдний АЦС-аас бус, харин зүүн зүгээс ирсэн үүлэнд байлаа. Үүл хаан цацраг идэвхт бодистой болсон байх вэ гэдэг асуулт гарч ирэв. Үүний дараа ЗХУ Чернобылийн АЦС-д том хэмжээний осол гарсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Чернобылийн АЦС –д гал гарсаны дараа нисдэг тэргээр цемент, буталсан свинц, цацаж байлаа. Скандинавын орнуудад Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа цацрагаас хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна. Скандинавын орнуудад 40 мянган толгой гэрийн тэжээмэл амьтанг устгаж, Герман улсад мянган тонн сүүг цацрагт хордсон гэж үзээд асгажээ. Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа хорт хавдартай хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Аваарын тухай албан смны анхны мэдээлэл ЗХУ-ын телевизээр 4 сарын 28-нд дамжуулагджээ. Чернобылд гал гарч 2 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. харин гамшигийн тухай жинхэнэ үнэн мэдээллийг дамжуулаагүй байна. 1987 оны 7 сарын 7-нд Чернобылийн АЦС-ын сүйрэлд хариуцлага тооцох шүүх хурал болж өндөр албан тушаалын 6 хүнийг хариуцлагад татжээ. 7 сарын 29-нд энэ зургаан хүний 3 нь ял сонссон байна. АЦС-ын дарга Виктор Брюханов, ерөнхий инженер Николай Фомин, ерөнхий инженерийн орлогч Анатолий Дятлов нар 10 жилийн ял сонсов. Анатолий Дятлов цацрагийн өвчин туссан байжээ. Иймээс түүнийг хугацаанаас нь өмнө суллажээ. Хожим Дятлов “Чернбыль. Тэнд юу болсон бэ?” гэдэг дурсамж ном бичжээ. Тэр энэ номондоо болж өнгөрсөн үйл явдлын талаар өөрийн хувилбараа бичсэн байна. Анатолий Дятлов 1995 онд нас баржээ. Виктор Брюханов шоронд 5 жил хоригдоод 1991 онд суллагджээ. Тэр шоронд хоригдож байхдаа жиуиг уурын зуухны слесарь хийсэн байна. Тэр Чернобылийн АЦС-ын гамшигийн хөнөөлийг арилгах ажилд оролцож байхдаа 250 рентген авчээ. Харин АЦС-ын ажилтан жилд 5 рентген хордлого авдаг гэсэн судалгаа байдаг. 1986 оны 11 сарын 30-нд дэлбэрсэн 4-р блокийн дээгүүр битүү саравч барих ажил эхэлжээ. Албан ёсны баримт бичигт энэ төслийг “Нуувч” гэж нэрлэсэн байна. харин дэлхий даяараа энэ төслийг “Саркофаг” гэжээ. Саркофаг доор 180 тонн бага баяжуулсан уран-235, 70 мянган тонн цацраг идэвхит металл, бетон хавтангууд, 35 тонн нийт 2 сая кюри цацраг идэвхит тоосонцор байгаа. 2016 онд “Саркофаг”-ийн ашиглалтын хугацаа дуусна. Гэвч 4-р блокийн дээгүүр барьсан саркофаг нь эвдэрсээр байгаа. Хэрвээ саркофаг нурвал дахин цацраг идэвхит бодис гадагш алдагдах эрсдэлтэй юм. 2004 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Чернобылийн АЦС-ын дээгүүр барих шинэ саркоцагны тендер зарлаж, төслийг санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн байна. 2007 онд Францын NOVARKA компани тендерт шалгарчээ. 1993 оны намар АЦС-ын 2-р блокийг, 1996 оны 12 сарын 1-нд 1-р блокийн хөдөлгүүрийг зогсоожээ. 2000 оны 12 сарын 6-нд АЦС-ын 3 дахь блокийн хөдөлгүүр эвдэрч зогссон байна.