Jump to content

Честер Беннингтон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Честер Беннингтон
Беннингтон үзүүлбэрээ үзүүлж байна. 2014 он
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЧестер Чарлес Беннингтон
Төрсөн1976 оны 3 сарын 20, АНУ, Аризона муж, Финекс хот
Нас барсан2017 оны 7 сарын 20 (41 насалсан), АНУ, Калифорни муж
Хөгжмийн урсгалАльтернатив метал, ну-метал, хард рок, альтернатив рок, электроник рок, хэви метал, пост-гранж, поп-рок
Мэргэжилдуучин, ая зохиогч, жүжигчин
Идэвхтэй1992-2017


Честер Чарлес Беннингтон (англ. Chester Charles Bennington, 1976 оны 3-р сарын 20 - 2017 оны 7-р сарын 20) бол Америкийн дуучин, жүжигчин мөн Америкийн рок хамтлаг Линкин Парк-ийн гоцлол дуучин гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр мөн Gray Daze, Dead by Sunrise, Stone Temple Pilots хамтлагуудын гоцлол дуучин байсан.

Беннингтон анх Линкин Парк-ийн анхны албан ёсны цомог болох "Hybrid Theory" (2000) гарсны дараа нэр хүндтэй болсон. Тус цомог нь 2005 онд Америкийн дуу бичлэгийн холбооноос "Даймонд" гэсэн гэрчилгээг авсан бөгөөд, энэ нь сүүлийн арван жилд хамгийн их сайн борлуулалттай цомог болгосноос гадна их сайн борлуулалттай цөөхөн хэдэн цомгийн нэг юм. Линкин Парк-ийн бусад студийн цомгууд болох "Meteora" (2003)-аас "One More Light" (2017) хүртэл хамтлагийн амжилтыг үргэлжлүүлэв.

Беннингтон 2005 онд Dead by Sunrise хэртэй өөрийн хамтлагийг байгуулсан. Хамтлагийн анхны цомог болох "Out of Ashes" 2009 оны 10-р сарын 13-нд гарсан. Мөн тэрээр 2013 онд Stone Temple Pilots хамтлагийн гоцлол дуучин болсон. 2015 онд зөвхөн Линкин Парк-д анхаарлаа хандуулахаар бусад хамтлагаасаа гарсан. Жүжигчний хувьд тэрээр хэд хэдэн жижиг дүр бүтээсэн бөгөөд Crank (2006), Crank: High Voltage (2009), Saw 3D (2010) зэрэг кинонд тоглосон.

Беннингтон багаасаа амьдарлынхаа ихэнх хугацааг сэтгэл гутрал, мансууруулах бодисны хэрэглээтэй тэмцэж байсан. 2017 оны 7-р сарын 20-нд түүнийг Калифорни мужийн Палос Вердес Эстейтс дэх гэртээ нас барсан байдалтай олжээ. Албан ёсны мэдээгээр түүнийг дүүжилж амиа хорлосон гэж дүгнэсэн.

Hit Parader сэтгүүлийн гаргасан "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 метал дуучид" төрөлд Беннингтон 46-аар байранд жагсчээ. Олон хэвлэлүүд Беннингтоныг өөрийн үеийнхээ хамгийн агуу рок дуучдын нэг хэмээн үнэлдэг. Billboard-д зориулж бичихдээ Дэн Вайс түүнийг "ну-металийг универсал болгосон" хэмээжээ.

Честер Чарлес Беннингтон 1976 оны 3-р сарын 20-нд Аризона мужийн Финикс хотод төрсөн. Түүний ээж сувилагч байсан бол аав нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэг дээр ажилладаг цагдаагийн мөрдөгч байжээ. Беннингтон залуу насандаа хөгжимд сонирхолтой байсан бөгөөд Depeche Mode болон Stone Pilot Temple хамтлагууд нь түүний хамгийн анхны урам зориг нь байсан ба Stone Temple Pilots-ийн гишүүн болохыг мөрөөддөг байсан бөгөөд хожим нь түүндээ хүрсэн. Беннингтоныг 7 настай байхад тэрээр эрэгтэй найзынхаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон юм. Хүмүүс өөрийг нь ижил хүйстэн, худалч гэж бодогдуулахыг хүсэхгүй байгаа учраас тусламж гуйхаас эмээж, хүчирхийлэл нь түүнийг 13 нас хүртэл нь үргэлжилсэн юм. Олон жилийн дараа тэрээр өөрийнхөө хүчирхийлэгчийг аавдаа илчилсэн ч яллахгүй байхаар шийджээ.

Беннингтоныг 11 настай байхад эцэг эх нь салсан. Гэр бүлийн хүчирхийлэл түүнд маш их нөлөөлсөн тул гэрээсээ зугтаж эсвэл хүн алахыг хүсэх гэх мэт бодлууд эргэлдэж эхлэв. Тэрээр өөрийгөө тайшруулахын тулд зураг зурж, шүлэг, дуу бичдэг байв. Эцэг эх нь салсны дараа Беннингтоны эцэг нь түүнийг асран хамгаалах эрхийг авсан. Беннингтон архи, марихуан, опиум, кокайн, мета, LSD зэргийг хэрэглэж эхэлсэн. Тэрээр ахлах сургуульд байхдаа дээрэлхүүлдэг байсан бөгөөд нэгэн ярилцлагадаа "Сургууль дээр туранхай, хачин харагддаг гэж намайг хүүхэлдэй шиг зоддог байсан" гэж ярьжээ. Түүнийг 17 настай байхад тэрээр ээжтэйгээ цуг нүүжээ. Ээж нь түүний хар тамхины хэрэглээг мэдсэний дараа гэрээс гаргахыг нь хориглож байжээ. Тэрээр мэргэжлийн хөгжимчнөөр карьераа эхлүүлхээсээ өмнө Burger King-д ажиллаж байсан.

Беннингтон анх ''Шон Довделл ба түүний нөхдүүд" нэртэй хамтлагт дуулж эхэлсэн бөгөөд тэд 1993 онд 3 дуутай хуурцаг гаргав. Дараа нь Довделл, Беннингтон нар Аризона мужийн Финикс хотод пост-гранж төрлийн Gray Daze нэртэй хамтлагийг байгуулжээ. Хамтлаг 1993 онд демо болон 2 цомог бичсэн. "Wake Me" (1994), "No Sun Today" (1997). Беннингтон нь 1998 онд Gray Daze хамтлагаас гарчээ.

Беннингтон бухимдаж, хөгжмийн карьераа бараг орхих шахсан байв. Энэ үед Лос-Анжелес хотын тухайн үед Zomba Music-ийн дэд ерөнхийлөгч байсан Jeff Blue түүнд Линкин Парк (тухайн үед 'Xero') хамтлагт шинэ гоцлол дуучнаар шалгалт өгөхийг санал болгожээ. Беннингтон дижитал үйлчилгээний компани дахь ажлаасаа гарч сонгон шалгаруулалтанд оролцохоор Калифорни муж руу очиж амжилттай оролцон хамтлагийн шинэ гишүүн болов. Тэрээр төрсөн өдрийнхөө үндэшлэгийг орхин өөрийнхөө шалгаруулалтынхаа дууг бичиж байжээ.

Беннингтон болон хамтлагийн өөр нэг дуучин болох Майк Шинода нар хамтдаа гайхмаар ахиц дэвшил гаргасан ч уран бүтээлийн гэрээгээ байгуулж чадаагүй юм. Хамтлаг олон тооны татгалзалтай тулгарсаны дараа одоогийн Warner Bros. Records-ын дэд ерөнхийлөгчөөр ажилаж байгаа Jeff Blue Warner Bros. Records-д гэрээ байгуулахад нь тусалжээ.

2000 оны 10-р сарын 24-нд Линкин Парк Warner Bros. Records-оор дамжуулан хамгийн анхны дебют цомог болох "Hybrid Theory" цомгоо гаргасан. Беннингтон, Шинода нар хуучны материал дээр үндэслэн "Hybrid Theory" цомгийн дууны үгийг бичжээ.

Беннингтон нь голцуу хамтлагийн гоцлол дуучнаар ажилладаг ч заримдаа Шинода-тай хуваалцдаг. All Music Guide сэтгүүлд Беннигтоны дууг Шинодагийн хип хоп маягийн дуунаас ялгаатай нь "өндөр чанга дуугаралт", "сэтгэл хөдлөм" гэж тодорхойлсон. Мөн тэд хамтлагийн дууны үгийг бичихэд хамтран ажилласан.

"Hybrid Theory" цомог нь 2005 онд Америкийн дуу бичлэгийн холбооноос "Даймонд" гэсэн гэрчилгээг авсан. Хамтлагийн хоёр дахь цомог болох "Meteora" (2003) нь Billboard 200 цомгийн жагсаалтанд нэгдүгээрт бичигдэж байсан бөгөөд тэдний гурав дахь цомог болох "Minutes to Midnight" (2007) мөн адил тэргүүлж байжээ. Линкин Парк нь дэлхий даяар 100 саяаас их цомог борлуулжээ. Хамтлаг хоёр "Grammy Awards", зургаан "American Music Awards", дөрвөн "MTV Video Music Awards" мөн гурван "World Music Awards"-ийн шагнал авч байсан. 2003 онд MTV2 Линкин Паркийг видео хөгжмийн үеийн зургаа дахь, мөн шинэ мянганы гурав дахь шилдэг хамтлагаар нэрлэжээ.

2005 онд Беннингтон Калифорни мужийн Лос-Анжелес хотод электроник рок хамтлаг болох Dead by Sunrise хамтлагийг Orgy, Julian-K, Amir Derakh болон Ryan Schuck нартай цуг үүсгэн байгуулжээ. Dead by Sunrise хамтлаг 2008 оны 5-р сард Аризона мужийн Темп хотод болсон Club Tattoo-ийн 13 жилийн ойн үдэшлэгт оролцолж, амьд тоглолтоо хийжээ. Тус хамтлаг нь 2009 оны 10-р сарын 13-нд "Out of Ashes" нэртээ анхны цомгоо гаргасан.

2013 оны 2 сард, Stone Temple Pilots хамтлаг олон жилийн гоцлол дуучин Скотт Вейландтай салсан. 2013 оны 5 сард Вейландыг орлуулахаар Беннингтоныг элсүүлсэн. 2013 оны 5-р сарын 18-нд Беннингтон хамтлагийнхантайгаа цуг KROQ-ийн Weenie Roast-ийн тайзнаа гарчээ. Дууны жагсаалтад Stone Temple Pilots-ийн анхны дуунууд, мөн Беннингтонтой хамтран 5-р сарын 19-нд нээлтээ хийсэн "Out of Time" дууны анхны сингл багтсан бөгөөд албан ёсны вэбсайтаар дамжуулан үнэгүй татаж авах боломжтой. Хожим нь Беннингтон болон хамтлагийнхан KROQ-д өгсөн тусгай ярилцлагадаа түүнийг албан ёсоор Stone Temple Pilots хамтлагийн шинэ ахлагч гэдгээ зарлаж, шинэ цомог болон аялан тоглолтын талаар ярилцсан байна. "Out of Time" дуу нь 2013 оны 10-р сарын 8-нд гарсан тэдний EP High Rise дээр гарсан.

Беннингтон "Stone Temple Pilots"-д элссэн тухайгаа

"Хамтлаг болгон өөр өөрийн гэсэн уур амьсгалтай байдаг. Stone Temple Pilots бол илүү тацаангуй, сонгодог рок хөгжмийг мэдрүүлдэг. Харин Linkin Park бол маш орчин үеийн, мөн маш их технологид суурилсан хамтлаг. Би багаасаа л эдгээр залуусыг сонсож өссөн. Ийм боломж гарч ирэхэд надад зүгээр л нүдээ аниад сонгох сонголт шиг санагдсан."

Беннингтон ярилцлага өгөхдөө Stone Temple Pilots-д гоцлол дуучнаар дуулах нь түүний насан туршийн мөрөөдөл байсан гэж хэлсэн. Тэрээр 2015 онд Линкин Парк-д өгсөн амлалтынхаа улмаас сайн харилцаатай байсан хамтлагаасаа гарч, хоёр жилийн дараа түүнийг Jeff Guttе-ээр орлуулжээ.

2005 онд Беннингтон турнтаблис Z-Trip-ийн "Shifting Gears" нэртэй анхны цомгийн гол сингл болох "Walking Dead"-д тоглосон. Мөн 2005 онд Coachella Valley хөгжмийн наадамд Z-Trip-ийн тоглолтын үеэр гэнэтийн зочноор оролцсон. Беннингтон 2005 онд Катрина хар салхинд амиа алдагсадад зориулан буяны сингл болгон Mötley Crüe-ийн "Home Sweet Home" дууг хамтлагтайгаа хамтран дуэт болгон дахин бичүүлжээ. Тэрээр мөн 2006 онд KROQ-ийн "Inland Invasion Festival"-д Alice in Chains хамтлагтай нэгдэж "Man in the Box" дууг дуулсан. Беннингтон 2016 онд хийсэн "six-show" тоглолтынхоо үеэр "Kings of Chaos"-тай хамтран тоглосон.

Беннингтон Slash-ийн 2010 онд гаргасан "Crazy" нэртэй анхны бие даасан цомгийн дууг бичсэн боловч түүнийг гаргахыг хоригложээ. Slash үүнийг "Lemmy"-ээр гоцлуулан дахин бичиж, оронд нь "Doctor Alibi" гэх нэрээр сольжээ. 2021 оны 5-р сард Беннингтоны анхны дууны хэсэг эцэст гарчээ.