Jump to content

Жуан үндэстэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чжуан үндэстэн-с чиглүүлэгдэв)
Жуан холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Жуан үндэстэн
Нийт хүн ам
18 сая
Томоохон хүн амтай улсууд
Хятад БНХАУ
Хэлнүүд
Хятад хэл, Жуан хэл
Шашин
Тухайн нутгийн Му, Шигун зэрэг шашин шүтлэг
Холбоотой угсаатны бүлэг
Буи, Tхо, Нун зэрэг ястан

Жуан (монгол бичгээр жуванг; хятадаар 壮族 - zhuàng zú; жуангаар Bouxcuengh) — Үндсэндээ БНХАУ-ын иргэн, тэр тусмаа Гуанши - Жуангийн ӨЗО-д 88% нь төвлөж, түүнтэй хаяа залгаа Юньнань, Гуандунд бас таарах Тай хэл-угсааны ард түмэн, 18 сая хүнтэй үндэстэн. Олон зуунд Хятад үндэстний давамгайлалд явснаас цулайж нэгдсэн хэл яриа бүрэлдээгүй. Нутаг орныхоо бусад ард түмний хэлтэй их л найралдсан олон янз яриаг нь Жуан хэлний бүлэг гэнэ. Төрөл гарлаар ялгаснаар Тай-Кадай язгуурын Тай салбарын Умард бүлэг, Төв бүлэгт хуваагдсан хориод хэл аялгууг багтаана. Жуан үндэстэн хэл соёлоороо Буи ястантай арай дотно. 1980-аад оны судалгаанд Жуангуудын 42% нь гагц Жуан, 55% нь Жуан, Хятад хос хэлтэй гэж тайлбарлаж байсан.[1] 1957 оноос хойш латин үсгээр бичдэг болсон. Мөрдвөл зохих Жуан хэл бичгийг 2007 онд 2 сая хүн эзэмшиж байв.

  1. Li, Xulian; Huang, Quanxi (2004). "The Introduction and Development of the Zhuang Writing System". In Zhou, Minglang; Sun, Hongkai (eds.). Language Policy in the People's Republic of China: Theory and Practice Since 1949. Springer. p. 240.