Чихгүй далайн хав
Чихгүй далайн хав Оршин байсан хугацаа: Дунд Миоцен -Одоо | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Далайн хав, Phoca vitulina
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Төрөл | ||||||||||||||
Чихгүй далайн хав Phocidae, мөн Жинхэнэ далайн хав гэгддэг энэ хөхтөн амьтад нь Дэлхийд хамгийн өргөн тархсан сэлүүр хөлтөн юм.
Биеийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Чихгүй далайн хавын чих нь далд байрлах ба чихт далайн хавтай харьцуулахад усанд илүү сайн зохицсон, илүү шувтан хоншоортой. Биеийн бүтэц зэргээс шалтгаалан гүнд шумбан, илүү хол зайг туулан нүүдэллэдэг байна. Гэхдээ эсрэгээр энэ хөхтөн амьтад нь хуурай газар алхаж хөдлөхдөө тун тааруу юм. 1.17 м урт, 45 кг жинтэй Цагаригт далайн хаваас 4.9 м урт, 2400 кг жинтэй Өмнөдийн далайн заан хүртэл янз бүрийн хэмжээтэй. Өмнөдийн далайн заан эр нь эмээс 10 дахин хүнд жинтэй байдаг бол далайн ирвэс, Хавайн далайн хав зэрэг зүйлийн эм нь эрээс биеэр том байна.
Чихгүй далайн хав нь богино хүзүүтэй, дөрвөн мөч нь сэлүүр болон хувьсч хөгжсөн ба 5 хуруу нь хальсаар холбоотой. Эдгээр далайн хав нь усанд гарамгай сэлж шумбадаг. Умардын далайн заан 1500 м хүртэл гүнд шумбасан бүртгэл бий. Хамрын хөндийг хааж, уушгин дахь бүх агаараа гаргаж чаддаг нь усны өндөр даралтыг тэсвэрлэхэд тусалдаг гэх мэт шумбахад чиглэсэн чадваруудтай.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Чихгүй далайн хав овог нь мах идэштэн юм. Загас, арваалж, наймаалж, далайн нялцгай биетэн зэргээр хооллодог. Ихэнх нь янз бүрийн зүйлээр хооллох ч ганц төрлийн хоол тэжээл дагнан иддэг сэлүүр хөлтөн амьтад бий. Россын далайн хав, өмнөдийн далайн заан нь голдуу арваалж иддэг бол хавч идэгч далайн хав нь сам хорхой, хавчаар хооллодог.
Далайн ирвэс нь сэлүүр хөлтөний дотор хамгийн махчин бөгөөд оцон шувуугаар зогсохгүй россын далайн хав, хавч идэгч зэргийг барьж иддэг байна. Сэлүүр хөлтөн нь алуурчин халим, аврага загасны идэш хоол нь болдог. Хойд туйлын зүйлүүд нь цагаан баавгайн гол идэш нь юм.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]- ОВОГOtariidae: үслэг далайн хав болон далайн арслангууд.
- ОВОГOdobenidae: Далайн морь
- ОВОГPhocidae Чихгүй далайн хав.
- Дэд овог Monachinae
- Tribe Monachini
- †Monachopsis
- †Pristiphoca
- †Properiptychus
- †Messiphoca
- †Mesotaria
- †Callophoca
- †Pliophoca
- †Pontophoca
- Хавайн далайн хав, Monachus schauinslandi
- Газар дундын тэнгисийн далайн хав, Monachus monachus
- †Карибын далайн хав, Monachus tropicalis (1950 оны үед устсан)
- Tribe Miroungini
- Умардын далайн заан, Mirounga angustirostris
- Өмнөдийн далайн заан, Mirounga leonina
- Tribe Lobodontini
- †Monotherium wymani
- Россын далайн хав, Ommatophoca rossi
- Хавч идэгч далайн хав, Lobodon carcinophagus
- Далайн ирвэс, Hydrurga leptonyx
- Weddell Seal, Leptonychotes weddellii
- †Acrophoca longirostris
- †Piscophoca pacifica
- †Homiphoca capensis
- Tribe Monachini
- Subfamily Phocinae
- †Kawas benegasorum
- †Leptophoca lenis
- †Preapusa
- †Cryptophoca
- Сахалт далайн хав, Erignathus barbatus
- Hooded Seal, Cystophora cristata
- Tribe Phocini
- Далайн хав, Phoca vitulina
- Цоохор далайн хав, Phoca largha
- Цагаригт далайн хав, Pusa hispida (formerly Phoca hispida)
- Baikal Seal, Pusa sibirica (formerly Phoca sibirica)
- Каспийн далайн хав, Pusa caspica (formerly Phoca caspica)
- Harp Seal, Pagophilus groenlandica (formerly Phoca groenlandicus)
- Ribbon Seal, Histriophoca fasciata (formerly Phoca fasciata)
- †Phocanella
- †Platyphoca
- †Gryphoca
- Саарал далайн хав, Halichoerus grypus
- Дэд овог Monachinae