Алуурчин халим

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Алуурчин халим
Killerwhales jumping.jpg
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Халим хэлбэртэн
Дэд баг: Шүдэт халим Odontoceti
Овог: Delphinidae
Төрөл: Orcinus
Зүйл: O. orca
Латин нэр
Orcinus orca
Карл Линней, 1758
Алуурчин халимын амьдрах бүс (цэнхэр)
Алуурчин халимын амьдрах бүс (цэнхэр)


Алуурчин халим (Orcinus orca) нь Шүдэт халимын дэд багийн хөхтөн амьтан юм. Хүйтэвтэр усанд дуртай ч дэлхийн бүхий л далайд тархан амьдрах ба Газрын дундад тэнгис, Арабын тэнгист ч таарна. Идэш тэжээл болох амьтад олноор нь хойд туйлын ойролцоох далайн булан, эрэг хавиар элбэг амьдарна.

Анатоми[засварлах]

Нуруун хэсэг нь хар, гэдэс өехий тал нь цагаан , мөн нүдний дээд талд цагаан хэсэгтэй. Эр алуурчин халим 6-8 м урт, 6 т жинтэй, эм нь 5-7 м урт, 3-4 т жинтэй байна. Хамгийн том алуурчин халим 9.8 м урт, 10 т жинтэй байв.

Энэ халим нь нилээд хөдөлгөөнтэй амьтан бөгөөд усны мандалаас дээш үсрэн цойлох, толгой хэсгээ уснаас дээш гарган орчин тойрноо ажиглах гэх мэт олон янзын үйлдэл ажиглагдаад байна. Хамгийн дээд хурд нь 82 км/ц сэлэх ба энэ нь усан доторх хөхтөн амьтдын дотор хамгийн хурданд тооцогдоно. Мөн хоол тэжээл хайн нэг өдөрт 100 км гаруй зай туулах нь бий.

Идэш тэжээл[засварлах]

Алуурчин халим нь мах идэштэн бөгөөд байгаль дээр хүнээс өөр дайсангүй гэгддэг. Янз бүрийн төрлийн амьтан барьж идэх ч, хэрэгцээгүй үед дайрж хороох явдалгүй. Гэвч далайн хав зэргийг баричхаад усны мандал дээр чулуудан, цохиж шидэх зэргээр хэтэрхий тарчлаах явдал байдаг. Гэхдээ энэ нь үр зулзагандаа аюулгүй ан хийх дасгал сургууль хийлгэхийн тулд муужруулж байгаа хэмээгддэг. далайн эрэгт буй далайн хав, далайн арслан зэргийг барих үед эрэгрүү хэтэрхий гараад далайруу буцаж чадалгүй үхэх тохиолдол бий. Гэхдээ энэ тухай нарийн тодорхой хариу олдоогүй байна.

Мөн алуурчин халим нь жижиг загас, усны шувуу, оцон шувуу, далайн гахай, цагаан баавгай, аврага загас (акул) бусад төрлийн халимыг ч авладаг байна. Амандаа хийсэн загасыг буцааж гарган түүнийг нь идэхээр цугласан цахлайг барьсан гэсэн мэдээлэл бий. Бас далайн гүнд олдсон, үхсэн халимын сэг идэж буйг нь бичсэн бичлэг байдаг. Хэд хэдээр нийлээд өөрөөсөө хавьгүй том кашалот, хөх судалт халим барьдаг байна. Хамгийн дуртай идэш нь халимны хэл болон хошуун хэсэг бөгөөд биеийн бусад хэсгийг нь идэлгүй орхих явдал байдаг. Мөн өөртэй нь адил махчин аварга цагаан загасыг ч дайрдаг аж. Харин хүнрүү дайрах нь тун ховор, хэрэв дайрсан тохиолдолд хар бараан шумбах хувцастай хүнийг далайн хавтай андуурсан гэгддэг. Сүргийн аль нэгэнд аюул, хохирол учруулбал өшөө авах явдал байдаг байна. Бусад тохиолдолд хүнийг идэш тэжээл гэж тоодоггүй хэмээн үздэг.

Амьдрал[засварлах]

Алуурчин халим ганц нэгээрээ эсвэл хэд хэдээр сүрэглэн амьдарна. Голдуу эх нь толгойлон цусан холбоотой гэр бүлээрээ амьдрах нь элбэг. Дөнгөж төрсөн зулзагандаа бүгд анхаарал халамж тавидаг байна. Зулзага 2.4 м урт, 180 кг жинтэй төрдөг. Эх нь хоол тэжээл авлахаар явсан үед сүргийн бусад залуу эм халимууд зулзагыг хардаг байна. Мөн өөрийнхөө барьсан анг бусад залуу нэгэндээ өгөх, ан хийх дасгал сургууль хийлгэхээр зориуд тавих зэрэг явдал ажиглагдсан байна. Энэ үедээ барьсан ангаа алалгүй заах зүйлээ дуусахад тавьж явуулах үе бас бий. Нялх зулзагатай сүрэг аажим удаанаар сэлж урагшлан, усанд шумбах хугацаa нь ч богино байдаг.

Эм халим 15 нас хүрээд нас бие гүйцэх ба 15-18 сар зулзагаа тээдэг. Эр халим мөн 15 хүрээд нас бие гүйцдэг ч ихэнхдээ 21 хүрж байж үржилд ордог аж. Эр халим дундажаар 30, хамгийн урдаа 50 наслах бол эм нь 50 орчим, хамгийн удаандаа 80 хүртэл насалдаг.

Галлерей[засварлах]


Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Orcinus orca