Чи Булаг
Чи Булаг (1944-одоог хүртэл) нь XXI зууны дэлхийн монголчуудын дунд ихэд алдаршсан Өмнөд Монголын мэргэжлийн морин хуурч, хийлч, хөгжмийн зохиолч, хөгжимчин, Монгол үндэстэн юм.
Чи Булаг (Хиад Булаг) | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | БНХАУ |
Мэргэжил | Хөгжимчин, хөгжмийн зохиолч |
Хүүхэд | Б.Бүргэд, өөр гурван охин |
Их хуурч Чи Булаг нь билгийн тооллын Хөх Бичин жилийн хаврын дунд сарын шинийн хоёронд (аргын 1944 оны 3-р сарын 26-ны өдөр) хуучнаар Манжго улсын Их Хянган мужийн Хорчин зүүн гарын хошуунд (одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хот) мэндэлсэн. Эзэн богд Чингис хааны ууган хүү Зүчийн угсаа. Эцгийн талаасаа хуучнаар Сайн ноён хан аймгийн сартуул гаралтай бөгөөд эхийн тал нь Түмэд түмний Хонгирад удамтай. Чи Булагийг 3 настай байхад Хорчины Морин сүмд тав дахь дүрийн гэгээн хувилгаанаар тодруулан хоёр он болж байхад нь Мао Зэдуны их шинэтгэл эхэлж гэгээн хувилгааны суудлаас буулгасан байна. Морин сүмээс гэртээ буцаж ирсэн Чи Булаг хөгжмийн зэмсгүүдэд маш их дуртай байсан тул эцэг нь түүнд зориулсан "Цуур" (Морин хууртай төстэй чавхдаст зэмсэг) хөгжмийг урлаачаар урлуулан өгсөн байна.
Хятадын "Соёлын хувьсгал"-ын үеэр хилсээр хэлмэгдэж 1969 онд шоронд орж хувьсгал дуустал хоригдсон. Хувьсгалын дараа монгол, хятад хэлээр "Морин хуурийн хөгжимдөх арга зүй" нэртэй номоо хэвлүүлсэн нь өдгөө дэлхийн морин хуурын заах арга зүйд ашиглаж буй голлох сурах бичгийн нэг болсон юм.
1989 оны 06-р сард Хөххотод "БНХАУ-ын Морин хуурын ансамбль"-ийг байгуулсан бөгөөд мөн жилдээ БНМАУ-д зочилсон.
2001 онд Хөххотод "Олон улсын хүүхэд залуучуудын морин хуурын фестиваль"-ийг зохион байгуулахад түүний "Түмэн морины төвөргөөн" хөгжмийн зохиолыг 1000 хүүхэд зэрэг хуурдаж Гиннессийн номд бүртгүүлсэн.
2017 онд Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнагдсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Чи Булагийн ууган хүү Б.Бүргэд нь мөн хөгжимчин, хөгжмийн зохиолч агаад өдгөө Япон улсад аж төрж, бүтээлээ туурвидаг. Б.Бүргэд болон өөр 3 охинтой.
Зохиол бүтээл
[засварлах | кодоор засварлах]Чи Булагийн онцлох бүтээлүүд нь "Түмэн мориний төвөргөөн", "Ордосын тал нутаг", "Тал нутгийн магтаал" зэрэг болно.