Чойрын Богд уул
Чойрын Богд уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 1686 м | |
Байрлал | Чойр (Говьсүмбэр аймаг) Монгол | |
Солбицол | 46° 16′ 12″ У, 108° 46′ 30″ З | |
|
[[Ангилал:]]
Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн Чойр хотоос зүүн урагш далайн түвшнээс дээш 1686 м[1] өргөгдсөн уул юм. Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.
Түүх соёлын дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь
[засварлах | кодоор засварлах]Түшээт ханы Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг.
Баруун Чойр нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар төвлөрсөн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд үлэмж мэргэшсэн олон арван зохиол бүтээл туурвиж бичсэн мэргэд олон төрж гарчээ.
Дагвасүндэл бурхан
[засварлах | кодоор засварлах]Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.
Цагаан дарь эх
[засварлах | кодоор засварлах]Боржигин нутгийн Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан Дарь эх хэмээх хадны бурхан бий. Энэхүү бурхныг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон долоон тохой хагас талбайд товойлгож сийлсэн нь бусдаас ялгагдах ур хийц юм.
1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг.Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.
Хүслийн хад
[засварлах | кодоор засварлах]Цагаан дарь эх бурханы арын хананд орших бөгөөд хадан дунд яг хүний толгой багтах нүхийг зориуд хүмүүс гаргасан юм шиг байдгаараа нилээд өвөрмөц дурсгал юм. Уг хадны нүхэнд нь толгойгоо шургуулан нэг л хүслээ шивнэвэл хүсэл нь биелдэг гэж нутгийн ардууд үздэг байна.
Хүүхдийн овоо
[засварлах | кодоор засварлах]Анх нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь Хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж ирсэн.Овооны тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Одоо цагт хүмүүс чулуун тоглоомын гэр дугуйлан барьж шүтсээр байна. Энэ нь хүүхдүүдэд болон түүний дотроос айлын ганц хүүд маш сайн гэж хэлэлцдэг. Иймд эцэг эхчүүд үр хүүхдээ аз жаргалтай амьдруулах, буян заяаг нь даатгаж сүслэн залбирдаг байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "govisumber.gov.mn". Archived from the original on 2021-01-16. Татаж авсан: 2020-12-06.