Чотонгийн Баянмөнх
Jump to navigation
Jump to search
Чотонгийн Баянмөнх нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.
Барилдааны амжилт[засварлах | edit source]
Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]
1.Шөвгөрсөн амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2010 | АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын харцага Г.Батбаяраар дөрөв, улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. | 512 |
2. Дөрөв давсан амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2008 | АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Бумбаяраар дөрөв давж тавын даваанд улсын заан Б.Ганбатад өвдөг шороодсон. | 512 |
2013 | АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар дөрөв давж тавын даваанд улсын заан Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. | 512 |
2014 | АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага Э.Оюунболдоор дөрөв давж тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2005 | Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн заан Г.Дамдинхүүгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |
2009 | Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж чимэг нэмсэн. | 256 |