Чулуунжавын Булганхүү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Чулуунжавын Булганхүү нь Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2010 Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд улсын харцага Г.Ганхуягаар дөрөв давж, тавын даваанд даян аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. 512
2011 Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин Т.Санчираар дөрөв давж, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон. 1024

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
1996 Сүхбаатар аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
1998 Сүхбаатар аймгийн баяр наадамд Ц.Амгаланбаатараар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2007 Сүхбаатар аймгийн баяр наадамд Аймгийн арслан Б.Соронзонболдод өвдөг шороодон үзүүрлэсэн. 128
2010 Сүхбаатар аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2012 Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 512

Бөхийн удам[засварлах | edit source]

Аймгийн арслан Булганхүүгийн аав Жамбын Чулуунжав (Ховд аймгийн Алтай сумын харьяат) 1988 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цолыг хүртсэн.