Jump to content

Шатрын Их хөлөг (ном)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шатрын Их хөлөг, 1997 он

Шатрын Их хөлөг бүтнээр "Шатрын Их хөлөг: Америкийн тэргүүлэх байр суурь ба түүний геостратегийн зайлшгүй шаардлага" (англи. The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives) — Польш гаралтай америкийн улс төрийн зүтгэлтэн, улс төр судлаач Збигнев Бжезинскийн 1997 онд бичсэн алдартай улс төрийн геополитикийн тухай ном.

Энэхүү ном нь АНУ-ын геополитикийн хүчин чадал, 21-р зуунд энэ хүчийг хэрхэн хэрэгжүүлэх стратегийн тухай ном юм. Збигнев Бжезински Евразийн талаарх АНУ-ын геополитикийн стратегид судалгааны гол анхаарлаа хандуулдаг байсан. Бжезински Еврази тивд тэргүүлэх байр суурь нь үнэн хэрэгтээ дэлхий даяар тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж үздэг бөгөөд АНУ-ын хамгийн чухал стратегийн зорилго нь Төв Ази болон Зөвлөлтийн дараах орон зайд нөлөөгөө өргөжүүлэх явдал гэж үзэж байсан тухай юм.

Ирээдүйн хүчний хуваагдлын тухай ярихдаа тэрээр Украиныг Оросын эзэнт гүрний сүүлчийн түшиц газар гэж үзэж байгаа бөгөөд зөвхөн Украиныг ОХУ-ын бүрэлдэхүүнээс эцэслэн гаргаж, барууны талыг баримтлагч улс төрийн элитийг тэнд бий болгох нь АНУ-д үүнийг хийх боломжийг олгоно. Бжезинскийн үзэж байгаагаар Украингүй Орос улс Евразийн эзэнт гүрэн байхаа болино гэж үзсэн. Гэхдээ Орос улс ардчилсан шинэчлэл хийвэл Европын холбоо, НАТО-д элсэх ёстой гэж үздэг байв.

Зохиогч зарим улсуудыг геополитикийн төвүүд гэж үздэг бөгөөд тэдгээрийн эрх мэдэл нь чухал байршлаас нь үүдэлтэй гэжээ. Дараах улсууд энэ шалгуурт багтдаг: Украин, Азербайжан, Өмнөд Солонгос, Турк, Иран.

З.Бжезински НАТО-г Дорнод руу тэлэх санааг дэмжиж байв.