Шиншилла

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шиншилла
Оршин байсан хугацаа: Одоо
ChinchillaMaria.jpg
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Chinchillidae
Төрөл: Chinchilla
Bennett, 1829
Шиншиллагийн зүйлийн амьдрах бүс. Улаан цэг = Хамгийн сүүлд мэдэгдсэн бүлүүд (Ch. lanigera).
Шиншиллагийн зүйлийн амьдрах бүс.
Улаан цэг = Хамгийн сүүлд мэдэгдсэн бүлүүд (Ch. lanigera).
Зүйлүүд

Chinchilla lanigera
Chinchilla brevicaudata


Шиншилла нь Chinchillidae овгийн мэрэгч амьтан ба Өмнөд Америкийн Андын нуруунаас гаралтай. Зурамнаас арай томхон энэ мэрэгчийн үнэтэй тансаг арьснаас нь болж ихээр агнаснаас 19 зууны сүүл гэхэд ихэд цөөрсөн болно. Өдгөө гоёлын үслэг эдлэлийн үйлдвэрлэлд хэрэглэж буй арьс голдуу фирмд өсгөж үржүүлсэн шиншилла аж. Шиншилла нь 2 янзын зүйл байна.

Шиншилла нь хадны ангал цав болон нүхэнд амьдардаг. Тэд маш чадварлаг үсэрдэг ба 5 м хүртэл өндөр үсэрж чадна. Байгальд махчин шувууд, өмхий хүрэн, могой, муур нохойн төрлийн зэрлэг амьтад гээд дайсан мундахгүй.

Зэрлэг шиншилла ургамал, жимс, үр, хорхой шавьж гэх мэтээр хооллодог аж. Харин гэршүүлсэн тэжээвэр шиншилла голдуу өвс иддэг.

Үржил[засварлах | edit source]

Тэд жилийн аль ч үед нийлж чадах ба эм нь 110 хоног хээлээ тээдэг. Ихэнх мэрэгчдээс хамаагүй урт энэ хугацаанд зулзага нь төрөх үедээ үс нь бүрэн ургаж гүйцэн, нүдээ нээсэн байдаг. Голдуу 2 зулзага гаргах бөгөөд дунджаар 15-20 насалдаг байна.

Галлерей[засварлах | edit source]

Гадны холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Шиншилла – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Шиншилла-тай холбоотой мэдээлэл байна.
  • Save the Wild Chinchillas - Зэрлэг шиншиллагийн тоо толгойг хамгаалах байгууллага
  • ChinCare - Шиншиллагийн тухай мэдээлэл.