Jump to content

Шинэ толь хэмээх бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Шинэ толь-с чиглүүлэгдэв)

Шинэ толь хэмээх бичиг сонин нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913 оны 3-р сарын 6-нд анхны дугаар нь гарчээ. Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байв. Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.

Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм. Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв. Жамсрангийн Цэвээн гэдэг хүн уг сонинг гаргахад маш их хувь нэмэр оруулсан агийн Буриад юм. Ж.Цэвээн 1909 оноос эхлэн тэрээр Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд 1915 оны 9 дүгээр сараас “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг мөн эрхлэн хэвлүүлж байжээ. Тэрээр Ардын хувьсгалын дараа “Ардын эрх”, “Монголын үнэн”, “Үнэн” сонинд хувьсгалын зорилт, улс орны аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх, байгаль хамгаалах сэдвээр олон өгүүлэл, нийтлэл бичиж байжээ.

Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм

Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл

Сонин

Нийслэлийн шинэ сонин

Дорнод хязгаарын амьдрал