Шолой убаши хунтайж
| Шолой убаши хунтайж | |
|---|---|
| Убаши хунтайж, Хотгойдын Алтан хаан | |
| Хаанчлал | 1587?-1623 |
| Залгамжлагч | Бадма Эрдэнэ хунтайж |
| Төрсөн | 1567 |
| Өнгөрсөн | 1623 (55–56 настай) |
| Гэр бүл | Боржигин |
| Эцэг | Түмэндарь дайчин |
| Эх | Тайгал хатан[1] |
| Шашин | Төвөдийн Буддын шашин |
Шолой убаши хунтайж нь Гэрсэнз жалайр хунтайжын ахмад хүү Ашихай дархан хунтайжын дэд хүү Түмэндарь дайчингийн ахмад хүү юм. Шолой убаши хунтайж, түүний хүү Омбо Эрдэнэ нарын үед газар нутаг тэлж, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэгжиж халхын баруун гарын тэргүүлэгчдийн мэдлээс гарч бие даах бодлого явуулж ирсэн бөгөөд түүний эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярск хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Мөн тэд Орос улстай харилцан элч солилцож худалдаа наймаа хийж байжээ. Иймээс Оросын хаан Хотгойдын ноёдыг "Алтан царь” гэж дууддаг байсан бол хотгойд өөрсдийгөө "Алтан хаан” гэдэг байжээ.[баримт хэрэгтэй]
Тойм
[засварлах | кодоор засварлах]Ингэж харилцахдаа Оросын цагаан хааны зүгээс дорно зүг хаяа тэлж Сибирь, алс Дорнодод ирсэн тул улмаар Хотгойдын хангуудтай харилцаа тогтоох, цаашлаад өөрийн хил хязгаарыг сахиулах, алба бариулж, түшмэг хараат улс болгох бодлого барьж байсан бол, Хотгойдын Алтан хангуудын зүгээс Ойрадуудтай байлдахад түшиг болгох, худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох, халхад нэр нөлөөгөө ахиулахад Оросыг ашиглах бодлого барьж байлаа. Оросууд Алтан хан Шолой Убашийн тухай анхны мэдээг 1604 онд хүлээж авсан ба Алтан хантай харилцах зорилгоор анхны элчдийг Иван Белоголовоор удирдуулан 1607 онд явуулсан боловч Шолой Убашийн Ойрадтай хийж байсан байлдааны улмаас очиж чадалгүй Киргизийн нутагт хүлээж өвөлжөөд 1609 оны хавар Томск руугаа буцжээ. Энэ үеэс Оросын хаан В.В. Волынский нарын элчийг илгээсэн боловч Шолой Убашид бараалхаж амжаагүй байна.
Ингээд хэсэг хугацаанд засварласны дараа 1617 оны 2 сарын 2 - нд Томскийн харьяат Василий Тюмениц, аравны дарга И.Петров нар Оросын хаан Михайл Федоровичийн элчээр Алтан хан руу зарагдаж 18 өдрийн турш хүнд хэцүү замыг туулан Алтан ханы нутгийн захад иржээ. Алтан ханы өргөөнд ойртон очиход хан өөрийн бага хүүг 50 орчим нум сум бүхий морьт цэргийн хамт илгээн идээ ундааны зүйлтэйгээр тосон авчээ. Оросын элчдийн зорилго нь Алтан ханаар Оросын хараат болох тангараг өргүүлэх, тэдний зан байдал, нутаг орныг тандан судлах байв. Алтан хан Оросын элчийг хүлээн авч хэрэг зоригийг асуун бэлэг сэлтийг хүлээн авч дайллага цайллага хийн өнгөн дээрээ Оросын хааныг хүндэтгэн үзэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж түүнээс цэргийн тусламж авахын зэрэгцээ шаардлага гарвал зохих хэмжээний цэргийг Орос улсад илгээж байж болохыг мэдэгдээд өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг дагалдуулан илгээжээ. Ийнхүү Оросын элч нар үндсэн зорилгоо биелүүлээгүй бөгөөд Алтан ханы бурхан тахих ёслолд оролцсоноо “Алтан хан Оросын эзэн хааны харьяат болох тангараг үйлдэв” хэмээн эндүүрэн ойлгож “ Алтан хан Шолой Убашийн өргөө нь Хан Хөхүйн нурууны ойролцоо орших давсархаг Увс нуурын хавиар нүүдэллэн оршдог” .....” нэг газартаа долоо хоногоос удаан байхгүй, уул, усны хооронд өвөл зунгүй нүүдэллэн явна.Хүмүүс нь сайхан зантай. Ойролцоогоор түүний хүмүүс 100 000 орчим харагдсан. Таван хошуу малыг эрхлэх боловч тэд тариаланг мэдэхгүй, учир нь хад чулуу ихтэй уулархаг нутагтай” гэх мэтчилэн мэдээтэй буцжээ.
Алтан ханы элч нарын гол зорилго нь Ойрадын Хар хултай байлдахад тусламж үзүүлэх, дарь хийх, галт зэвсэг үйлдэх дархан илгээх, Сибирын хотод худалдаа хийлгэхийг гуйжээ. Оросын хаан мөн л найрсаг харилцаа тогтоохыг хүсэн буйгаа илэрхийлэн дайлж цайлаад тавьсан саналуудад нь тодорхой хариу өгөөгүй бөгөөд 1617 оны 8 сард Монголын элчдийн хамт өөрийн элч Иван Петлинээр удирдуулсан 11 хүнтэй багийг Монголоор дайруулан Хятадад очуулахаар буцаасан байна. Алтан хан Оросын талын хүссэнээр И.Петлин нарыг Хятадад хүргэхийн тулд агт мориор хангаж Билэгт, Дархан хэмээх хоёр ламаар газарчлуулжээ. 1618 онд Алтан хан И.Петлинийг буцахад түүнийг дагалдуулан өөрийн элчээр дотны хүн Дархан ламыг Москвад илгээжээ. Дархан лам 1620 оны эхээр Москвад хүрэлцэн очиж Оросын эзэн хаан Михайл Федоровичид бараалхан Алтан ханы бичсэн жуух бичгийг гардуулжээ. Элчийн зорилго нь Орос улсад амласан амлалтаа сахиж буй дүр үзүүлэх, Ойрадтай хийх тэмцэлдээ Орос улсаас цэрэг, зэвсгийн тусламж хүсэх, Сибирь хотод худалдаа хийхийг зөвшөөрүүлэх, өндөр цол хэргэм хүсэх зэрэг байсан бөгөөд Оросын хаанаас асуудалд ихэд болгоомжтой хандан элчийг жил орчим байлгаж байгаад “Алтан ханыг Их эзэн хааны ивээлд орвол түүнийг дайснаас хамгаалах болно“ гэсэн хариутайгаар буцаажээ. Мөн дахин Алтан ханы элчийг хүлээж авахгүй, тэдэнтэй ямар нэгэн хэлбэрээр харилцахгүй байхыг Сибирийн хотуудын захирагч нарт тушаасан байна.
Хотгойдын Алтан хан эл тулгасан шаардлагыг хүлээн аваагүйгээр үл барам түүнд хорсон Оросын хараат Енисей хавийн болон түрэг аймгуудыг уулгалан довтолж алба татвар хураах болсноор харилцаа нэлээд эвдэрэлцэж иржээ
Энэ үеэс тэдгээрийн хоорондын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд Шолой Убаши ч Ойрадын Хар хул хаантай байлдаж эхэлсэн учраас харилцаа нэг хэсэгтээ тасарчээ.
Удалгүй 1627 онд Шолой Убаши хунтайж ойрадтай хийсэн дайнд алагдаж, түүний оронд Бадма Эрдэнэ хунтайж /1627-1657/ хан ширээнд суужээ.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Убаши хунтайж нь Чандмань тойн, Гүүш тайж, Зоригт тайж, Бадма эрдэнэ хунтайж, Дорждай хунтайж, Дай ноён, Гомбо илдэн, Сан тайж[2] гэсэн найман хүүтэй байсан.
Бадма эрдэнэ хунтайж эцгээ залгамжлан, хоёр дахь үеийн Алтан хан болж, Хотогойдын эзэн суусан.
- Шолой Убаши хунтайж, Алтан хаан[3]
- Чандмань тойн
- Гүмэчи номч
- Ядам
- Түсхэр баатар
- Цөөхүр тайж
- Султан тайж
- Хаан тайж
- Гүмэчи номч
- Гүүш тайж
- Сэцэн гүүш
- Цэрэн ахай
- Баатар тайж
- Дүгэр дайчин хушууч
- Хоргол тайж
- Буйма эрх баатар
- Сэцэн гүүш
- Зоригт тайж
- Содном цөөхүр
- Чидар мэргэн ахай
- Цэрэн илдэн
- Бахасу тайж
- Санжуба тайж
- Дорж тайж
- Убаши баатар
- Доржжав
- Эрх тайж
- Тарва сэцэн зоригт
- Содном цөөхүр
- Бадма эрдэнэ хунтайж
- Лувсанринчин сайн хунтайж
- Өлзийт Рааш хатанбаатар
- Намаринзамбу тайж: 1709-1718 онд Засагт хан аймгийн Цогтой засгийн хошууны анхны засаг ноён
- Жамьян: 1718-1724 онд тус хошууны засаг ноён
- Гомбоцэрэн тайж: 1724-1732 онд Цогтой засгийн хошууны засаг ноён
- Лхари тайж: 1732-1737 онд тус хошууны засаг ноён
- Өлзийт Рааш хатанбаатар
- Жалханз хутагтын анхдугаар гэгээн
- Лувсанринчин сайн хунтайж
- Дорждай хунтайж:
- Сэнгүн баатар тайж
- Хувилгаан
- Эрдэнэдай хунтайж
- Маханиту тайж
- Балдан дүүргэч
- Алдар тайж
- Гэндэн бэйл: 1694-1697 онд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошууны анхны засаг ноён
- Бүүвэй бэйл: 1704-1730 онд тус хошууны засаг ноён
- Сүнжинсэнгэ засаг, улсад туслагч гүн: 1697-1703 онд тус хошууны засаг ноён
- Банди бэйл: 1730-1737 онд тус хошууны засаг ноён
- жүн ван Чингүнжав: 1737-1756 онд тус хошууны засаг ноён
- Банди бэйл: 1730-1737 онд тус хошууны засаг ноён
- Сүнжинсэнгэ засаг, улсад туслагч гүн: 1697-1703 онд тус хошууны засаг ноён
- Бүүвэй бэйл: 1704-1730 онд тус хошууны засаг ноён
- Сэнгүн баатар тайж
- Дай ноён: Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны засаг ноёдын өвөг дээдэс
- Шарав мэргэн дайчин
- Дургал тайж
- Аюуш баатар
- Лувсандай ноён
- Шагж засаг, улсад туслагч гүн: 1724-1737 онд Засагт хан аймгийн Далай засгийн хошууны анхны засаг ноён болсон.
- Шарав мэргэн дайчин
- Гомбо илдэн
- Эрдэнэ Гурбагула
- Сан тайж үр хүүхэдгүй[4]
- Чандмань тойн
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Shagdarsuren & Munkh-Uchral 2006, х. 102.
- ↑ Zayabaatar 2006, х. 67.
- ↑ Zayabaatar 2006, х. 67–68.
- ↑ Zayabaatar 2006, х. 68.
Ном
[засварлах | кодоор засварлах]- Zayabaatar, D (2006). Жамба. Асрагч нэртийн түүх. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Shagdarsuren, Ts; Munkh-Uchral, E (2006). Үндэсний Их Шар тууж оршвой. Улаанбаатар: Соёмбо принтинг.