Шоовдорын Дарханбат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Шоовдорын Дарханбат нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Аав Балын Шоовдор нь улсын начин цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат улсын арслан Д.Азжаргалаар гурав, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтохоор дөрөв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж " Монгол улсын начин " цол хүртсэн.

Он Давсан Унасан
2006 Нэгийн даваанд улсын начин Т.Энхтуяад өвдөг шороодсон.
2011 Улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболдод өвдөг шороодсон.
2012 Улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргалд өвдөг шороодсон.
2013 Аймгийн арслан Ж.Мөнгөнөөр хоёр давсан. Гурвын даваанд улсын харцага А.Цацабширт өвдөг шороодсон.
2014 Улсын харцага Т.Мөнгөнцоожоор гурав давсан. Дөрвийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбад өвдөг шороодсон.
2015 Залуу бөх Г.Батсүхээр нэг давсан. Хоёрын даваанд аймгийн арслан О.Хангайд өвдөг шороодсон.
2016 Аймгийн харцага П.Жавхлантөгсөөр хоёр давсан. Гурвын даваанд аймгийн заан Д.Буянтад өвдөг шороодсон.
2017 Улсын харцага Ш.Уламбаяраар гурав давсан. Дөрвийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон.
2018 Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давсан. Зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2010 Өмнөговь аймгийн наадамд аймгийн арслан С.Идэрсүрэнгээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2012 Өмнөговь аймгийн наадамд Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн заан Т.Баасанхүүд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2015 Өмнөговь аймгийн наадамд зургаа давж шөвгийн дөрөвт шалгаран чимэг нэмсэн. 256
2016 Өмнөговь аймгийн наадамд сумын заан Б.Батхүүгээр зургаа давж шөвгийн дөрөвт шалгаран чимэг нэмсэн. 256
2017 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн харцага Ц.Анхбаяраар найм даван түрүүлж "Аймгийн хурц арслан" чимэг нэмсэн. 256
2018 Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Амгаланбаатарт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256